Янмал оймсны үлгэр

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчлах тушаал авсан хошууч тусгайгийн хэдэн залуусын хамт гэрт нь ороод өнөөх эрхэмийг авч явах гэтэл орон дээрээ хэвтэн хоёр гараараа орныхоо толгойноос зуурчихаад тавихгүй байв. Бүгд хүчээр гарнаас нь татаад татаад дийлсэнгүй. Ортой нь аваад гарая гэхээр king size хэмжээтэй асар том ор тул яалт ч байхгүй гарыг нь тавиулахаас өөр аргагүй болов. Хошуучийн толгойд гарыг нь таслачихая гэдэг бодол дөнгөж орж ирвүү үгүй юу тэр бодлоо хөөн зайлууллаа. Хэсэг бодолхийлж байгаад "хэдийгээр ичгэвтэр ч гэлээ гижигдэж үзэе" хэмээн сэтгээд тусгайгийн залууст:

- Ноён Ерөнхийлөгчийн суганд нь гижигд гэж тушаав. Өнөө залуус гайхан бие биерүүгээ харж байгаад суганд нь гижигийг хүргэж үзлээ. Гэвч Намбарын хүү сугандаа гижигний хамгаалалттайг мань нөхөд хэрхэн мэдэх...
Олон арван минут гижигдсэндээ ядарсан залуус яахаа мэдэхгүй хошууч руугаа хартал цаадах нь Тагнуулын Төв Газар луу залган ийнхүү асуув:

- Эрхэм Ерөнхийлөгчийн Жи цэг хаана байдгийг зайлшгүй мэдэх шаардлагатай байна гээд хэсэг чимээгүй зогсов. Цаана нь хүн хариу хэлэв бололтой  хошууч "аан за мэдлээ" гээд:
- Хөлийн улыг нь гижигд хэмээн итгэл дүүрэн хашгирав. Энэ үед ноён Ерөнхийлөгчийн царай хэрхэн барайсныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тусгайгийн залуус гутлыг нь тайлан хөлийн уланд нь хуруугаа хүргэв үү үгүй юу гуравдах маань бяцхан жаал инээж буй мэт маш өхөөрдөм царайг нүүрэндээ буулган ход ход инээж эхлэх нь тэр. Олон бүтэлгүй гижигдэлтийн дараа ийм сайхан зүйл болж байгаад итгэж ядсандаа манай хошууч хүртэл улыг нь урамтай сайхан гижигдэж гэнэ. Хөөр баясалдаа автсан Ерөнхийлөгчийн гар орны толгойноос нь тавирах нь тэрээ! Яг энэ мөчийг тааруулан хошууч "Одоо бариад ав" гэж орилоход дөрвөн мөчнөөс нь дөрвөн том залуу бариад авлаа. Ийнхүү баривчлах ажиллагаа амжилттай болж Ерөнхийлөгчийг гар дээрээ өргөн тавуулаа итгэлтэй царай гарган гэрээс нь гартал фото аппарат, камерын гэрэлнүүд мэлс хийн өөдөөс нь угтан авлаа....

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Золу

цо

Runner (зочин)

ok

...Shake...

Най ...

Зочин

nudnees nulims goojood evherch unaad yag uheh gejiinee

khanso (зочин)

hehe

Maybe [10%]

Сайхан түүх

Оранж (зочин)

хаха

Алимхан

ккк

Stormy (зочин)

хи хи хи

Ицми

хахаахах мэдрэлтэйн

Elkhan

гоё...

Хайрри (зочин)

хаха ийм нэг сайхан бээгий эдр уншмаар байсан юм шинэ бичлэг хүлээгээд манаа хийж суугаа шүү..

САНАСААР

хахахахахахаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)