Олимпийн медалийн үнэ цэнэ

Олимпийн алтан медаль авна гэдэг ямар их үнэ цэнэтэйг жишээ болгон та бүхэнд тайлбарлая. Аль аль нь 90 гаруй сая хүн амтай Вьетнам, Филиппин, 30 сая хүн амтай Малайз, манай хажууханд байдаг Киргизстан, бага зэрэг урагшлаад Тажикстан, цайгаараа алдартай Цейлон арлын Шри-Ланка, манай ганц сумын нутаг дэвсгэртэй ч хоёр дахин их хүн амтай хөгжил ихт Сингапур, мөнгөөр бүгдийг авч чаддаг бол авчихаар баян чинээлэг улсууд болох Саудын Араб, Катар, Кувейт, Цагтаа цалгиж 1001 шөнийн үлгэрийн орон байсан Ирак, хар тамхины тариалалтаар дэлхийн зах зээлийн 90 хувийг хангадаг Афганистан, шувуу зууж явсан үр нь хаана ч унасан ургах чадвартай гайхалтай хөрст Молдав, хамгийн эртний суурин хотуудын нэгийг барьж байсан Ливан, Агуу Александр жанжны овог нь мэт Македон, түүний дэргэдэх Серби, Нутаг дэвсгэрийнх нь 10 хувь нь мөс учраас мөсөн газар хэмээн нэрийдсэн Исланд, 15-р зууны алдарт Испанийн далайчны нэрээр нэрлэгдсэн Бермуда, газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Хаити, Марк Антони, Женнифер Лопезын төрсөн нутаг Пуэрто-Рико, манайтай адил далайд гарцгүй Парагвай, Зарим хүнд Дрогбагаар төсөөлөгддөг Зааны Ясан Эрэг буюу Кот Д’Ивуар, Фрэдди Меркуригийн төрсөн Танзани, улс дотор нь улс байдаг Сенегал, алмазын агуу том нөөцтэй Намиби, улаан тэнгисийн эрэг дээрх Жибути, Эритр... Гээд цааш нь бичээд байвал дуусахааргүй энэ олон орнууд чинь өнөөдрийг хүртэл зуны олимпын ганц ч алтан медаль хүртэж чадаагүй юм шүү дээ найзуудаа. Гэтэл хоёр сая гаруйхан хүн амтай манай улсын тамирчид өнгөрөгч Бээжингийн олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль, мөн паралимпаас нэг алтан медаль авсан. Харин энэ жилийн медалийн салхийг С.Ням-Очир хагалж Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулаад байна. Цаашид ч манай тамирчид медалийнхаа өнгийг хувиргана гэдэгт итгэлтэй байна. Энэ бүгдээс үзэхэд олимпод оролцоно гэдэг өөрөө гайхалтай юм, олимпоос медаль авна гэдэг жинхэнэ гайхамшиг юмаа хэмээн бичсэн маань гогогийн мэдээнд гарсныг хараад ихэд баярлан блогтоо оруулчихлаа
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Золу

мхн

Зочин

tiimdee.bi tamirchdiig haraad uneheer baharhdag.bid huruugaa ch hodolgoj chadahgui bhd ted hunii buhii l chadvaraa hogjuulchihsen baidag.olimp uzheer uneheer hun gedgeer baharhaj bi haana yavaagaa mederhiig hicheedeg...

13

надад бас таалагдсан энэ бичлэг.

Khan-So

gaihaltai mongol ulsad bgdaa unen bayrlajiin

scorpio

Илүү илүү илүү

secretwish (зочин)

тамирчдаараа бахархжийнааа

Mustafa

Нэг хүнд ноогдох Олимпийн медаль гэдэг чанрын хэмжигдэхүүн гаргаж ирий, тэмций, жагсий, үү аа :P

TigerFish

нэг хүнд оногдох олимпийн медальд манай улс эхний 10т ч байхгүйлдээ. Жишээ нь Финлянд гэхэд л хэдэн арав, зуун алтан медальтай, хүн ам багатай. Өвлийн олимпоос ихэнхийг нь авчихсан г.м

Атаархуу Азаа

дээр үед МОНГОЛ 2 алт авсан байсан чинь нэгийг нь шагнал гардуулах дээр мөнгө болгоод өгөхөөр яаж байган гэсэн чинь засссс 2 сая хүрэхгүй хүнд нэг алт хангалттай бусуу гэсэн гэдээээээг би юугаа мэдхүү

ПЭЭЧКА (зочин)

харин тиймэээээ

Premium Пэчка

хүүхэд залуучуудын нэвтэрхий толь ашигласан байна тэ ;Р

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)