Бурхадаас өмнө дэлхий үүсчээ

Дэлхий дээр амьдрал бий болоод хөгжлийнхөө сүүлийн шатанд хүн төрөлхтөн гээч хүчирхэг аймгийг бий болгов. Тэдгээр ухамсарт амьтад өөрсдийн төсөөлөлдөө бурхадыг бүтээж, хүсэж мөрөөдөвч өөртөө бий болгож чаддаггүй хүч чадал, ид шидийг өнөөх бурхандаа зориулаад бэлэглэчихэв гэнэ. Мөн хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг ертөнц учраас дарлагдсан иргэд нь нэн олон тул тэдгээрийн хүсэл мөрөөдлөөр Бурхан нь ямар ч засаг захиргаа байхгүй тийм газар амьдардаг боллоо. Анхны өдрөө хийх юм олдохгүй дэмий суув. Дэмий суулаа гээд загнах, зандрах, дээрэлхэх хүн үгүй тул дараа дараагийн өдөр хоногуудад бас л дэмий суув. Гэтэл нэг сулхан дуу чихэнд нь сонсогдтол анхаарал тавин чагнаваас өөрийнх нь нэрийг дуудан байж нэг зүйл гуйх чавганцийн дуу хоолой байлаа. Тэрээр түүний хүслийг биелүүлэх гэтэл хэдэн өдөр дэмий сууснаас болж залхуурлын дээд шатанд хүрснээ ойлгоод ямар ч хариу үл өгөн дэмий суултаа тайван үргэлжлүүллээ. Иймэрхүү маягаар дараа дараагийн үргэлжилсэн олон хүсэлтийг хүлээн авахаасаа татгалзан хэвтэж байтал нэг нөхөр маш их хэмжээний алт эрдэнэс, адуу малаар өргөл барин нэгэн зүйл хүсэв. Энэ явдал түүнд маш таатай санагдаж хүсэлтийг нь дор нь биелүүлчихэв. Үүнээс хойш хүмүүс бурханд ямар нэгэн өргөл барьц өгч байж хүсэлт нь биелдэг гэдгийг мэдээд нэг мөр бүх хүний хүслийг биелүүлэх санаатай таван тэрбум зоосыг арай чүү цуглуулан өөрийнх нь хөшөөг сүр жавхлантайгаар барилаа. Гэвч халуун наранд таван төгрөг ч байхгүй ядарсан гуйлгачинд сүүдэрт нь зогсож сэрүүцэхээс өөр ид шидийг энэ баримал нь өгсөнгүй. Учир нь хүмүүс түүний баримлыг барихдаа бурхныгаа энэ чулуу мэтээр сэтгээд түүнийг дотор нь оруулчихсан учир гарч ч чадахаа байгаад дэмий л өөдөөс нь гараа өргөн инээмсэглэхээс өөрийг хийж чадахаа болисон юм гэдэг. 
start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
TigerFish

өөр хүнд цоолуулкүээ :p

Золу

kkkk өөрийгөө цоолох яг ямаруу

TigerFish

грхнглг мэт гэж мэгж хаха

Золу

Үнэн байаа, би итгэж байна

Золу

Золу

Үнэн байаа, би итгэж байна
энэ бичлэг уншаад бичсэнг сээгий шүү ккк

TigerFish

итгэж байнаа

Золу

хаха итгэхгүй хаачихын эдр

Joe.

өөр грхнглг ххс ч ях :р

...Shake...

Ай ... Бурханч бас үлгэрч этгээд :р

Золу

өөр нь бас яадын гэж мэгж :р

Maybe [10%]

Манай бурхан ч гэсэн ерөөсөө юм хийхгү зүгээр л суугаад байдын

Мэргэн Бөөдий (зочин)

Бурханд алтадсан цар, цөгц, эрдэнийн чулуунууд энэ бяцхан жаалд гутал хэрэгтэйгээс илүү хэрэгтэй байлгүй яахав

Хариука

hehehehe geelu:p

Атаархуу Азаа

үлгэрт итгэж өссөний минь гай

Зочин

dahiad tsoooooooooooooooooooo (uvduj bna uu :P )

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

teul delhi dr bga 1 ym burhanig buteje jishe n bi j ymu :-p

Runn (зочин)

unenduuduu :p

crafty (зочин)

za harin ch neg saihan chaalaadaa haha

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)