Эрт цагт л болсон санагдаад байгаа юм. Тэнгэрийн оронд бурхад болон чөтгөрүүдийн тэмцэл оргилдоо хүрэн, орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, газар дэлхий дээрх амьдралыг умартан байх тэрхэн мөчид нэгэн зуршил хорвоод мэндэлж гэнэ. Хэдэн сарын турш зөөлөн, бүлээн усанд байсан түүнийг хуурай, ширүүн орчинд гаргаад ирмэгц хамаг биеийг нь зүүгээр шивэх мэт өвтгөв. Тэссэнгүй уйллаа. Маш удаан уйллаа. Гэтэл зөөлөн бамбагар зүйл ам руу нь ороод, түүнээс нь урьд өмнө амсаж байгаагүй амтат шингэн асгаран амыг нь дүүргэв. Залгиллаа. Өвдөж байснаа ч мартаад унтаад өглөө..... Хэдэн сарын турш өнөөх сайхан зүйлээ уухыг хүсэхээрээ уйлдаг болов.

Ийнхүү зуршлын анхны зуршил нь "уйлах" болжээ.

Гэвч түүнийг том болохын цагт нөгөө сайхан амтат ундаа нь ор сураггүй алга болчихож гэнэ. Өдөр уйлсан ч, шөнө уйлсан ч, чанга хашгирч уйлсан ч шидэт ундаа ирсэнгүй. Тэр уйлсаар л. Гэхдээ уйлах тоо нь багассаар. Сүүлдээ уйлахаа ч болив, уйлахаасаа ичдэг ч болов.....

Өөр өөр амт бүхий зүсэн бүрийн унд ууж үзлээ. Анхны тэр сайхан амтыг хайгаад уугаад л байв. Гэнэт нэг хачирхалтай зүйл болсон нь, өнөөх зуршил тун хачин амт бүхий нэгэн шингэнийг амьдралдаа анх удаа уулаа. Уусныхаа дараа харин уйлчихав. Уйлсан нь түүнд ичгэвтэр биш харин ч аятай мэдрэмж төрүүллээ. Өнөөх хачин амт бүхий шингэнд татагддаг болов. Уйлахаараа уудаг байсан бол уухаараа уйлдаг болчихсон байна...

Зуршлын дараагийн зуршил "уухаараа уйлах" ажээ.

Хэдэн жил ууж байтал түүнийг тэнгэрээс дуудав. Яваад очтол тэнгэрийг чөтгөрүүд эзэгнэжээ. Энд тэндхийн зуршлуудыг цуглуулан янзын сайхан орныг бүтээн байгуулж байна гэнэ. Мань зуршлыг "тэнгэрийн орны тэргүүн уйлан дуугараач" гэдэг сонин ажилд томилжээ. Хагартлаа баярласан тэрээр уйлахыг ёстой л нэг үзүүлж өгөв. Уйлаад л байж, уйлаад л байж, бороо орж байгаа мэт уйлаад байж. Бороо бүр асгартал орж байгаа мэт уйлаад байж.... Уйлж уйлж байгаад сэрэн хартал "зуршил" гэдэг сэдвээр бичлэг хийснийх нь төлөө блогчин Бороо ном гардуулж байна гэнэ хахахаха

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

***ЛуНа***

TigerFish

Хариука

зуршлын гэнэ кк дараагых гэж байгаа юу нтр

Хариука

4 ба 5д

13

6аад

Hannah (зочин)

sonirholtoi goy bichleg bna shooo, amjilt!

...Shake...

Далайзандан давсөөн Далай Зандан давсан ...

дурлагч

Хэхэ шууд шагнал авниз :Р

Bodolxon

кккк

Joe.

хахаха шааниз бичлэгээрээ найраад байгаа муу сүүлийн хэсэг элэг авахнээ

citrus (зочин)

yostoi nadiig l helsiim shig sanagdchlaa. bi ch odoo zugeer uugaal bol uildag zurshiltai bolson baileee. odoo tehdee uuhaaraa ineej mineedeg kurst yavnaa

Joe.

ситрус та 2 хамт ууж бай тэгүл тэгээл хамаг юм хунараа яриал ай

Аруунэг

хамаг юм хумаараа уйлалдаал уугаал гоя юм шөө :Б

Эхлэл ДИЗААН

сайхан пост болжээ таалагдлаа

Эхлэл ДИЗААН

сайхан пост болжээ таалагдлаа

Үсрэгч

Сүүлийнхийг уухаар л уйлдаггүймдаа нтр хэхэх.

Оранж (зочин)

сүүлийн хэсэг арай л биш болжээ....

MES POSTZ

Хар нүдэн хийж уувал яах бол унаганууд.

=>ТуЗуКи (зочин)

20Д НТР.... ТЭР НОМ Н ХААНАЙН НТР.

Elkhan

21-д... энэ зүүдлэн зовцорсон амийтанд өгчих зайлуул ...

БОРОО

Би бараг л найрагдчихлаа кккк

☼Crystal Destiny☼ (зочин)

23д

dsp (зочин)

awiyastai huur shuu gej magtii daa...

Шувуухай

уудаг шингэн гэхээр нь өөр л юм бодож байлаа этр :р

LoveLove

мнай цэг :Р

Gorgeous

Шувуухай хахаха уудаг өөр шингэн гэнэ үү поахахаха.

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

уухаараа уйлдаг, уйлахаараа уудаг айр гоё зуршил юмоо

oko

би одоо 29д л гэедээ... блогий чинь унших гэж бас сэтгэгдэл үлдээх гээд гого блогчин болов шд... Гоё бичлэг байна. Аан тийм Зуршлын гэнэ бас гэх үү гэнэ :)

Аймааар иртэй хутга

Сайнуу та бас бичилгүй удчихсан байна шдээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)