Миний өгүүлэх гэж буй энэ явдал эртээ урьдын цагт буюу одоогоос таван зуугаад жилийн өмнө болсон юм. Тэр үед би төрөөгүй байсан ч гэлээ хүний нийгэм байсан л байж таарна. Ажиглаад байхад хүн амьдарч байсны ул мөр олдоод байдаг юм :p

Ард иргэд нь аз жаргалаар бялхсан эртний нэгэн бяцхан тосгонд зүү орох зайгүй үерхэж өссөн хоёр жаал өөрсдийн зохиосон жүжгээ найзууддаа үзүүлэхийн тулд тэртээд байх толгод дээр гаран өглөөнөөс орой болтол бэлтгэл сургуулилт хийх аж....Тэр жаалуудын нэгийг нь Карл, нөгөөг нь Карс гэж найзууд нь дуудна...

Цаг хугацаа ч харвасан сум мэт өнгөрч хоёр жаал эрийн цээнд хүрчээ. Улсынхаа нийслэлд байдаг хамгийн алдартай жүжгийн сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд төрсөн тосгондоо харих болтол Карл ийнхүү өгүүлрүүн: "Карс найз минь, би нутагтаа очих хүсэл алга. Намайг хүлээсэн хүн тэнд нэг ч байхгүй? Тиймээс чи харьж өөрийн театраа байгуул, харин би өөр газраас аз жаргалаа хайя даа" гэж хэлээд хоёр найз хагацаж гэнэ. Карс төрсөн нутагтаа очин театраа байгуулаад хүүхдүүд оролцсон хүүхэлдэйн жүжиг туурвидаг болов. Харин Карл хот тосгод дамжин хүмүүст ганцаарчилсан жүжгээ үзүүлж, өлөн зэлмүүн ч гэлээ жаргалтай сайхан тэнүүчилж байлаа.

Нэг бяцхан тосгонд өөрийн зохиосон жүжгээ үзүүлж байтал үзэгчдийн дунд гайхалтай сайхан бүсгүй сууж байхыг харав. Карл урьд өмнө хэзээ ч ийм үзэсгэлэнтэй бүсгүйг харж байгаагүй юмсанж. Өнөөх тосгондоо маргааш нь жүжгээ дахин үзүүлэхээр шийдэв. Хачирхалтай нь өнөөх бүсгүй нөгөөх л суудалдаа суучихсан түүний жүжгийг үзэж байв. Ахиад хэдэн өдөр тоглолоо. Ирж үзэх хүмүүсийн тоо цөөрсөөр байвч үзэсгэлэнт бүсгүй өдөр бүр ирж үзэх аж....гээд цааш нь тэр болгоныг дурьдалтай биш, ямар ч байсан Карлын хайртай бүсгүйтэйгээ танилцсан түүх иймэрхүү л байсан санагдаад байгаа юм.

Хоёр залуу хос бяцхан хүүтэй болсон бөгөөд гэвч  зохиолчийн зүгээс хүүхдэд нь хэн гэж нэр өгвөл зүгээр юмбэдээ байз? "Тони" гэдгийг тонгоруулаад "Тино" гэчихдэг ч юмуу...

Нэг өдөр бүсгүй маань Карлд: "Хайрт минь, одоо ингэж хотоос хот дамжин явахаа болиод чиний өссөн тосгонд очиж өөрсдийн театраа байгуулан, амар жимэр аж төрвөл зүгээр бус уу?" гэв. Карл ч дуртай нь аргагүй зөвшөөрөөд олон жил очоогүй нутагтаа ирж гэнэ. Тэгтэл тосгон нь өргөжин тэлээд том хот болсон байх бөгөөд харин Карс найз нь уртаас урт сахал тавин хотынхоо хамгийн алдартай хүн болсон байлаа. Түүний байгуулсан театр нь ихэд алдаршсан боловч хүн амьтны ярилцах нь Карсыг ихээхэн шуналтай, харгис хатуу зантай болсон гэх аж.

Карл эхнэртэйгээ, хүүтэйгээ, хүүгийнхээ найз нөхөдтэй нь нийлэн гоёмсог театр байгуулан өдөр бүр жүжгээ тоглож эхэллээ. Ард иргэд Карлын театрын сайхныг, жүжигчин хүүхдүүдийн хөөрхнийг ам уралдан магтах болов. Энэ бүхэн Карст таалагдсангүй. Учир нь түүний театрт ирэх үзэгчдийн тоо эрс багассанаас болж орж ирэх орлого ч байхгүй болсон атал нүдэн дээр нь Карл өсч дэвжин, алдаршиж байгаа нь үнэхээр зэвүү хүргэм байв.....

За цааш нь юу гэж солиорох уу???

Өө тийн. Нөгөө Карс чинь хорон санаатын туйлд хүрээд.... ёстой муухай гэмт хэрэг үйлдсэн нь юу гэвэл: (хүний мууд дуртай юмнууд энэ хүртэл уншиж байгаа юм биш биздээ айн?) найз Карлынхаа ухаан мэдрэлийг нь алдуулаад, юу ч санахгүй Стерлита шиг өвчтэй болгоод.... эхнэрийг нь яст мэлхий болгон цөөрөм рүү чулуудаад..... хүүгийнх нь найз охины гэзгийг нь хэзээ ч арилхааргүй муухай цэнхэр өнгөтэй болгоод.... бас нэг найзыг нь уйтгар дүүрэн цав цагаан царайтай...... аан тийм, бас нэг найзыг нь бүр нохой болгоод..... нөгөө нэгийг нь алиалагч болгож даапаалаад........ харин Карлын хүү Тиног яг сайхан алаад сүнсийг нь устгах гэж байсан чинь нэг сайхан сэтгэлтэй шидтэн гэв гэнэт гэрэл цацруулан гарч ирээд өнөөх хүүгийн сүнсийг Карсаас булаан модонд хийгээд нуучихдаг юм. Тэгээд бас....ухаан мэдрэлээ алдсан Карлын байгуулсан театрын түлхүүрийг өнөөх шидтэн чинь Карсад өгөхгүй гэсэндээ цөөрөм рүү шидчихэж гэнэ.... Ингээд миний үлгэр дууслаа. Ямар санагдав айн :p

400 жилийн дараа энэхүү үйл явдлыг Алексей Толстой үргэлжлүүлэн бичсэн бөгөөд түүний өгүүлснээр өвгөн мужаан Жузеппе ширээний хөл хийх гэж байгаад өнөөх сүнстэй модыг олоод.... нөгөө мужаан чинь олсон модноосоо айгаад найз Карло өвгөнд өгчихөж гэнэ.... Өнөөх сайхан сэтгэлтэй, эргүү өвгөн нөгөө модоороо хүүхэлдэй хийсэн чинь амь ороод. Нэгэнт амьтай юм чинь нэр өгөх хэрэг гарнаадаа. Тэгээд БураТино гээд нэрлэчихсэн гэдэг :p

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Үсрэгч

Lord of the Golden key: Origin of Buratino гэдэг кино юм уу нтр

Жулиа

Хаха гоя. Өшөө гоя гоя нойрны эм бичээрэй хө

Атаархуу Азаа

юун нойр харин элэгний эм юм бишүү хэхэ

citrus (зочин)

За цааш нь юу гэж солиорох уу???
бүсгүй өдөр бүр ирж үзэх аж....гээд цааш нь тэр болгоныг дурьдалтай биш gedeg heseg deer hamriin samsaa sharhirlaaa gs
ingeed huurhun oir oirhon bichjaagaaj!

Кена

арайчдээ

brbotw (зочин)

sn uu hervee ta uuriihuu blogiin haygiig manai blog deer bairshuulhiig husvel blog79.gblog.mn gej orood setgegdel deer bichej uldeene uuu
nickname ee bas chigleleee

dsp (зочин)

he he goy setgene shuu chi neeree

Elkhan (зочин)

400 жилийн өмнө бол...их сайхан үлгэр байсын байнашд...

Ицми

мэдрэл... хараал гэж ойлгонуу магтаал гэж ойлгонуу өөрөө мэд итар :Р

Зочин

hehe goy ulger bn shdee suuliiinh ni heseg unen nice gehdee joohon mama nart unshij ugwul tolgoi ni erguulegdeed nam noirsonodoo haha

Аруунэг

Ицми та яарр айррр магтчихваа энэ хүнийг эдрр.. сулиатой юм сэтгэдийн шүү та ккк

TigerFish

Ицми та яарр айррр хараачихваа энэ хүнийг эдрр..

Zoozhon (мобайл зочин)

Энэ Yлгэр чинь нойр хYргэх биш харин нус нулимстай минь холиод элгийг Минь алаа хаячлаашд!!! Савангын дуурь бага Yзжий ай! СYYлдээ бYYYYр эргYYтээтэхлээлд

...Shake...

Үлгэрч бурхан ...

LoveLove

хахаха айрр гоё эхэлснээ аймшгийн үлгэр болчдог байшд хахаха

Runner

үлгэр эхлэхээс өмнө бөөн л юм болсын байна этр

Шувуухай

Үлгэр бүрийн эхлэх цагт юм гэнэлээ...
Цаг хугацааны эцэг ээ гэж...

AntiDotE

Сүүл рүүгээ арай хайнга болсныг эс тооцвол болжийноо. Ирээдүй байна.

Хариука

hahaha karsiin yaraglaluud eleg emtlev.. oh bishee eleg hoshuuchluu ...
lag goy, sonirholtoi, logictoi saihan bichseniig duridah ni ilvvts biz geed shalchignachaad gardiimuu hehe

13

сүүлийн хэсэг гоёоо гоё..

Хайрри (зочин)

suuliin hesgiin unshsan humuus yasan hunii muud durtai iin xaxa

Edelweiss

хаха арайчдээ.

Simple

Хаха, өөр ийм тайлбарууд бичүүл гоё ч юм уу? :p

***ЛуНа***

аан та эхлэлийг нв тавьж бсийму...ккк

Ц (зочин)

ха ха гоё болжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)