Баяр баясгалан ягаан өнгөтэй

Эртээ урьдын цагаас хойш өнөөг хүртэл... Хүмүүс өөрийгөө тойруулаад гэрлэн бүрхүүлтэй, тэр нь бүдэг, тод, өнгөлөг, саарал, ягаан, ногоон гээд янз янз байдаг байлаа. Дөнгөж төрсөн хүүхдийнх хурц шар өнгөтэй байхад хөгшин улсынх харин бүдэг хөх саарал өнгөтэй аж. Хүмүүс хоорондоо инээж баясахад үе үе гэрэл нь тодрох бөгөөд уйтгар гунигтай үед нь бол тун ч бүүдгэр болно. Харин хэрэлдэж, уцаарлах, хараал хэлэх үест тэр гэрэл нь огт байхгүй болчихдог нь хачин хэрэг юм. Бурхад хүмүүсийг тэнгэрээс хардаг учраас зөвхөн гэрлээр нь л ялгадаг ажээ. Гэвч тэд өөрсдийгөө ийм гэрэлтэй гэдгээ огтхон ч мэддэггүй тул гэрэл гэгээгээ нэмэх, тодосгох талаар бодно гэж мэдээж байхгүй...

Нэгэн залуу өөрийн зөөлөн ногоовтор гэрлээр орчноо бүдэгхээн гэрэлтүүлээд, өнгөрсөн амьдралдаа харамсангуйгаар ирээдүйгээ төлөвлөн сууж байв. Хийж бүтээж байсан сайхан зүйлээ дурсахад гэрэл нь үе үе тодрох бөгөөд ирээдүйгээс ирэх зүйлсийг тааварлан бодохуйд биеэс нь хөхөвтөр туяа гараад улам бүүдийх аж.

Тэрээр нэгэн захиа бичиж суулаа. Бичиж дөнгөж эхлэв үү үгүй юу гэрэл нь тодроод эхлэв. Тодрох тусам цайвар өнгө нэмэгдэх бөгөөд залуугийн харцанд ч инээмсэглэл, зоримог байдал хоёр холилдоод....бичиж дуусаад захиагаа эвхэн халаасандаа хийгээд гадагш гарав. Гудамжаар хурдан хурдан алхлах нь нэг зүйл хийхийг яарсан, түүндээ их л итгэлтэй байгаа бололтой. Хажуугаар нь хөх, саарал, цэнхэр, хүрэн, бор гээд янз янзын л гэрэл өнгөрч байвч тэр залуугийнх шиг тийм тод, сэтгэлд зөөлхөн биш ажээ.

Тэртээ хэдэн гудамны цаана маш хурц ягаан гэрлэн бүрхүүлтэй нэгэн үзэсгэлэнт охин зогсож байв. Энэ хотод түүнээс хурц гэрэлтэй хүн байхгүй гэдгийг хэрвээ хүмүүс гэрлээ мэдэрдэг бол бүгд нэгэн дуугаар зөвшөөрөх байсан байх. Залуу түүнрүү дөхөх тусам алхаа нь удааширч, гэрэл нь бөхөж байхад, охиных тод хэвээрээ л байна. Тэгж тэгж залуу өнөөх охины өмнө зогсоход гэрэл гэж мэдэгдэхээр зүйл өөрт нь үлдсэнгүй, ягаан гэрлэн бүрхүүл дунд л зогсож байлаа.

Хармаагаа тэмтчиж байгаад өнөөх захиагаа охинд өгчихөөд хамаг хурдаараа гэрлүүгээ гүйлээ. Ягаан гэрэл тодорсон, эсвэл бүдгэрсэн эсэхийг бурхдаас өөр хэн ч мэдэхгүй. Харин өнөөх залуугийн хувьд дөнгөж төрсөн хүүхэд шиг л гэрэлтэн байна. Шүлэг бичиж, ая зохион, дэмий тэнэх шинжтэй болоод явчлаа шүү...

start=0 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэл: 50-с 1-50 харуулж байна

null
Ицми

хэхэ... гоя бичлэг байна

Joe.

ухаан хүрэхгүйн дээ

1988

би ямар гэрэлтэй байна аа

Тав дугаар сар

Тэр охин ягаан гэрэлтэй байхыг бодул лав лесби байх аа кккк

Аруунэг

дуралчич.. энгээд үлгэр эхэлдиймдаа гэжжжж

Joe.

өө тийм байншд нээрээ амжилт хахаха та хояр ч нээрээ интэр

Зочин

Сайн зохиож БааранЗагасаа

Joe.

аааааааааяяя мэдий шүү би

Зочин

оо сорри Бар загасаа буюу БаранЗагасааа

Үл мэдэх Effect

хөөрхий гэрэл. тэгээд яасан бол?

Samantha

Би ягаан өнгөнд дуртай. Гэхдээ лесби биш...ккк

SinГ©ad O'Connor

за та хоёрт амжилт.

AXIOM

goy yum

TigerFish

хэрэм муу элэгчин

SinГ©ad O'Connor

болий миний сээгий хаанайнааааайййй

Elkhan

Дэмий тэнэсэн нь дээр л дээ...

LoveLove

Залуу өнөөх охины өмнө зогсоход гэрэл гэж мэдэгдэхээр зүйл өөрт нь үлдсэнгүй... Залуу хараацын болуу, эсүүл уцаарлаад, эсүүл гуниглацын бол уу. :P
Тээд цаашаа ягаан гэрэл яасан бол?

Үсрэгч

Энэ цагаас хойш залуугийн гэрэл ахиж асаагүйм гэдээг гэссс хэхэ.Хармаагаа тэмтчиж байгаад өгсөн зүйлээ захиа биш гэдгийг залуу мөн л мэдээгүйн гэдээг хэхэ

АНИРГҮЙ (зочин)

ягааанаа гэжааахааас

Che.

Гоё бичлэг байна. Гоё сайхнаар илэрхийлэн бичсэн байна шүү ягаан өнгө.

Batsy

Хамгийн аймар нь шар гэрэл шд. Үзэгдвүү гүү юу тэгээл эмэгтэй нь хүүхэдтэй болоод л төрсөн хүмүүс нь бурхан юм уу хаанаараа дуудуулж этр. Зар: Дажгүй гентэй шар гэрэл хүүхэд хийж өгч тусална эдр :P

Гана

ugui ene tegeed durlaliinh uu?

дурлагч

Тэс хөндлөн ороод ирхүү?
Хүүхдэд 3 нас хүртэл нь гэрлэн бүрхүүл байдгүйшд

Цэцгэн эрхи

Жоохон хүүхдийн гэрэл шар байдымуу. Тэгүүл Batsy жоохонымуу. Жоохон хүүхэд хүүхэд хийж чаддымуу. :В. Тэгүүл нууц товчоон дээр гардаг... эдр гээл солиороод байхгүйю.

Runner

мийх лав шар гэж боджээсийн. буруу юм байна л да. одоо тэгээд ямар өнгөтэй бол

SinГ©ad O'Connor

би лав өөрийгөө хаш ногооны хальс шиг өнгөтэй гэж боддог.

Tulip (зочин)

Ygaan gerel ee gj
Bi ch tegvvl odoo gantsaaraa aimar yw ygaan nohor gvij ywaam biz dee

LoveLove

Яг одоо би ягаан байна. Гэснээс айхаар ямар гэрэл гардаг бол ногоон болуу.

Ицми

надад ямар ч гэрэл алга...

Аниргүй (зочин)

ягаанааа

Гэгээлэг нь байнөө (зочин)

Ёстой тасархаай бичлэг таалагдлаа гэж жигтэйхэн

HERO

ямар гоё хөөрхөн бичээ. үнэхээр гоё. дахиад дахиад дахиад. надаа нэг богино хэмжээний киноны зохиол бичээд өг нтр хэхэ

MES POSTZ

Ээ Ягаан Дарь Эх минь гэж :Ъ

"Би ба Би" ... (зочин)

yamar olon ungiin gerlen setgegdluud we ???
Solongorch wain gj

Peta

заа байз би чинь сүүлийн үед ягаан өннөнд дурлаад байгаашд

Хүчитхүү

Хэрэвэээээээээ бл0000000000г хөтөлж эхлэсэнээээээээээрээ яривал би ШШШШШШШШШШШШШШШШШШШШШАР юм байнлдаа. Ямар ч байсан гэрлэээээээээээээээээээээн бүрхүүлний талаар уншиж байсан хамгийн гоё бичлэг байнааааааааааааа.

ss (зочин)

кк ягаан өнгийг үзэн яддаг хүн хаачив?

ss (зочин)

бар загас юм уу? Баар'ны загас юм уу кк

13

Нялх хүүхэд нохой 2 харж чаддаг гэсэн тэр гэрлийг..би энэнд итгэдийшд хүн бүрээс дамтагдашгүй өнгөөр гэрэл цацардаг гэдэгт..

Энд дар (зочин)

сайхан үлгэр байна...

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

Сайхан үлгэр байна. Үлгэр чинь аз жаргалтай төгсөг.

Аймааар иртэй хутга

би энийг сэтгэлийн хат гаргаж байгаад заавал уншнаа

Хайрри (зочин)

минийх ч бас уншаад тэрүүхэн тэндээ гэрэл минь тодров

КО'шейк

Би жожгоолкны л гэрэлтэй ...

Аймааар иртэй хутга

эртхэн уншдаг байж сайхан бичлэг байна би нэг тийм чирнэлийн ягаан гэрэлтэй байхаа хэхэ

***ЛуНа***

дУРЛАЛАА ГЭЖ....

** ~ baljka ~ **

taalagdlaa. chi arai hunii gerlen burhuul hardiim bish biz

Hannah (зочин)

Saihan l ulger bna, hamgiin saihan n ulgeriig hen hegen n zohidog, ter n yamar neg baidlaar shaltgaantaih...Shaltgaan bolgon saihan baih albagui...Gehdee ene saihan ulger bichih shaltgaan n saihan ium shig bna te..........

Hannah (зочин)

Ulgeree bichsen hevere bgaraa, TIGERFISH, goooood luck!

Hannah (зочин)

~~gerlen burhuulee iluu tod bolgomoor sanagdav, kik~~

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)