Хятад миний хэд дэх ЭХ ОРОН бэ?

"Чи хаана аз жаргалтай амьдарч байна? Тэр чиний эх орон"

Эх орон, газар шороо, нутаг ус минээ гээд эхлэх гэхээр 4-р хорооллын Ардчилалтай байр л санаанд орох юм. Хороолол бол миний хамгийн хайртай эх орны 1-т жагсана, учир нь тэнд 4 наснаасаа эхлээд 20 хүртлээ амьдарсан тул сайхан дурсамжуудаар дүүрэн байдаг юм. Манай орцонд зохиолч Мэнд-Ооёо, топ Болормаа, тайгерфиш гээд (:P) сайхан сайхан улс амьдарч байлаа. Одоо гэтэл байрыг маань тойроод битүү баар сав болчихсон, тоглоомын ганц ч талбай байхгүй. Хужаа нар л ямар ч байсан сагсны талбай байсан газрын оронд байшин бариагүй юмдаг.

Зуны амралтаар Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйд элэнц өвөө, эмээ дээрээ очдог байлаа. Мэдээ орохоосоо эхлээд 90 -ээд оны эхэн хүртэл 10 гаран жил очлоо. Сатууркаар загас барих гэж оролддог байсан Хараа гол минь тэгэхээр миний 2 дахь эх орон байх нь. Одоо улаанаараа эргэлдсэн булингартай, олигтой ч загас байхгүй, бараг хор урсдаг байхөө... Дурын хятад, орос, канад хүн ирээд алт угаасан шороогоо Хараа голруу минь урсгачих боломж байхгүй л дээ уул нь. Цаана нь ямар үндэстний хүн шийдвэр гаргаад байдаг юм бүү мэд. Хужаа, солонгос, казак, буриадуудад дургүй хүмүүс л мэдэж байгаа байхдаа.

Надад өөр эх орон байна уу? Аан тийм нээрээ. Хятадад хэдэн сар байсан юм байнашд. Тэгсэн нэг монгол охин архи ууж тасарчихаад, би хэдэн гадаадуудаас ичсэндээ нөгөө охиныг өрөөнд нь оруулж өгөх гэж байгаад шатнаас унаад хүнд гэмтэж билээ. Тэгэхэд хятад багш, оюутнууд хариу нэхээгүй тусыг хэдэн долоо хоног үзүүлсэн юмдаг. Гэхдээ л тэр бол өөр хүний эх орон л доо, учир нь би тэнд аз жаргалтай байж амжаагүй болохоор.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүн гээч амьтан нь аз жаргалтай байгаасай, эсвэл тэр газрын иргэд нь баян ядуу ч хамаагүй зөвхөн монгол хүн л байгаасай... Би л хувьдаа таслалаас урдахыг нь сонгосон болохоор эх орондоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулчих гээд үзээд л байна.

Монгол орон гээд өөрийн гэсэн хил, хязгаартай, түүх баялагтай, энэ дотроо олон үндэстэн ястан амьдардаг. Эдгээр хүн болгонд өөрийн хайрладаг гол ус, байр байшин, жалга дов гээд жижигхэээн эх орон байгаа. Энэ бүгд нийлээд МИНИЙ ЭХ ОРОН гээчийг бүрдүүлж байгаа. Хэрэв чи казак, буриадуудад дургүй бол эх орныхоо нэг хэсэгт л дургүй байна гэсэн үг.

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Joe.

ЯГ ТИЙМ

Аймааар иртэй хутга

Тийншдээ буриадуудыг мэдэхгүй юм. Казакуудад би хайртай. Яагаад ч юм өв уламжлалаа сайн хадгалж байгаа үндэстэн шиг санагддаг.

Дээс...

өөрийн бодол өөртөө л зөв... хүн бүрийн харааны өнцөг өөр болхоор миний боддогоос зарим нь адил зарим нь арай өөр л боддог юм байна.... гэхдээ Монголын газар шороон дээр Монгол хүмүүс сайхан амьдрах цаг ирэх нь зайлшгүй...

хазуу (зочин)

ch yag zaganatsan gazar maajsan shuu cham shig ingeed bichih huu bna uu aa

LoveLove

10 жилийн хичээлд монгол ёс заншил, эх оронч сэтгэлгээ суулгадаг хичээл ордог болвол сайн л байна. Одооны 10 жилийн хүүхдүүдэд монголоороо ярьдаг хүүхэд бараг л байхгүй байна. Гадаад хэл гадаад орон бол бүхнээс илүү юм шиг санадаг болж.
Бас ээж аавууд нь багаас нь наад зах нь хогийг хогийн саванд хийдэг, шүлс нтр-ээ хаядаггүй, гадаа бие засдаггүй болгоод сургачихаасай л гэж хүсэж байна даа.

Gorgeous

Би ч бага тойрогт байшингаа тойрч амьдардаг хүүхэд одоо болтол хотын зах хавьцаа зам мэдкүү кк. Ми эх орон ч гояа шүү одоо ч бүр хөгжөөл бээгаа

Атаархуу Азаа

эх орноо мэддэг болох ч хол байна да миний эх орон сайхаан би эх оронч үзэлтэн

mep

буриадуудад дургүй ий хаа байнаш нанчилдхаб би тэрэнтэй шин, Хараа гол бохирдсоны учир гэвэл манай Зүүнхараагийн цэвэрлэх байгууламж муудсаных ккк

***ЛуНа***

тийшд....

AEЯO

Бодоод ярилцаад байсан чинь ер нь л чиний зөв болоод явцийшүү хэ хэ

ТЭМҮҮЛЭЛ

Лофлофтой санал нийлж байна. Хүүхдүүдийг багаас нь эх орон гэж юу байдаг талаар нь сургах хэрэгтэй

TigerFish

Америк үндэстэн гэж байхгүй ч цэцэрлэгийн насандаа 50 мужийн нэрийг, үүх түүхтэй нь мэддэг болчихсон байдаг. Энд л ялгаа байнуудаа

Цоомоо

хүний өөрийн хувийн өмч нь эх орон нь юм

Цоомоо

LoveLove:ороод эхэлцэн шдээ хөгшөөн Элбэгээ чинь тийм тушаал гаргаад 7 хоногт 1 цаг ордог болсон

Тав дугаар сар

TigerFish

Америк үндэстэн гэж байхгүй ч цэцэрлэгийн насандаа 50 мужийн нэрийг, үүх түүхтэй нь мэддэг болчихсон байдаг. Энд л ялгаа байнуудаа



Яг үнэн. Манай сургуулиудад эх оронч үзэл, монголынхоо тухай, мөн ёс суртахууны хичээл их бага оруулдаг санагддаг.

КО'шейк

Дэлхийн зүрхэнд, азийн цээжинд эх оронтойдоо ... Би омогшдийн ...

Эх орон минь аугаа түүхтэй ч, гэрэлтэх ирээдүйтэйд нь ... Би омогшдийн ...


Эх орондоо хайртай байнаа гэдэг хүн бүр өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хамгийн сайн хийгээд байгуул болоо л явчихна гэж боддий ш дээ ...

Тав дугаар сар

Би залхуурахыг хамгийн сайн хийж чаддаг хүн. Миний залхуурал эх орны хөгжилд гүйэмөн их нэмэр болохнээ :P

КО'шейк

Мэйга: Их л нэмэр болно доо ...

SinГ©ad O'Connor

унахдаа чи бас согтуу л байсан дай :Б

Зүстэй хүү (зочин)

Өрөөнд нь оруулж байгаад яг яах гэжийсийн ккк, чамайг зүгээр унтуулчихаад явах байсан гэж би бодохгүй л байна шүү.

Аанхаа

Би ихэндээ казакуудыг Монголын нэг хэсэг бүгдээрээ амэрикчууд шиг хамтдаа монголын төлөө гэж боддог байсан л даа, гэхдээ цаадуул чинь өөрсдөө нэг өөр юм дотроо боддым шиг байна лээ казакууд бол. магадгүй бүгд биш ч гэсэн нэлээд хэсэг нь харь хүмүүс л гэж боддог Монголчуудыг.

Саяхан МАСЗХ ийн хурал дээр нэг аян ч билүү байгуулга ч билүү нэг юмны нэрийг өгөх талаар хүмүүс хэлэлцээд "Монголын ...." гэж тохирсон чинь нэг Баянөлгийн төлөөлөгч гар босч ирээд "Монголын гэж нэрлэмээргүй байна, бид Монголчуудын төлөө юм хийхиймуу хайшайн" гэсэн утга бүхий зүйл хэлсэн гэдэг. Тэр залуу зүгээр ч нэг хоосон залуу биш л байх боловсролтой мундаг болоод л тэр том хуралд очиж таараа

tıgerfısh (зочин)

Аанхаа - тэгвэл тэр залуу арай дэндсэн байшд зда. Миний таньдаг казак найзууд лав аймаар гоё хүмүүс байдгийн

Ц (зочин)

Чи хаана аз жаргалтай амьдарч байна? Тэр чиний эх орон

энэ ёстой гоё үг байна...

сабрина (зочин)

бага байхад ёс заншил гэдэг хичээл цэцэрлэгт үзээд сургуульд орсон чинь эхний 2 жил үзээл дахиж үзээгүй. гэхдээ 2004 онд ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хуралаар сайн дурын ажилтан хийж байхад минь тэр бүхэн л их хэрэг болсон. музейд явж байсан чинь азарбажен буриадын гадаад харилцааны сайд нар нь тайлбарлагчаас нь илүү түүх ярьж өгч хамаг хүмүүсийг алмайруулж байхад би ч бас сургуульд энийг зааж төлөвшүүлж болдоггүйн байхдаа гэж бодож байсан юм. зарим нэг зан үйлээ мэддэг тулдаа монгол сурагчийн хувьд +5 гэсэн авсан ч гэсэн ерөнхий боловсролд үзсэн монголын тухай түүхийн мэдлэгээ голж өөртөө их дургүй хүрж билээ. Одоо би охиндоо 3 наснаас нь эхлээд бага багаар төлөвшүүлэх бодолтой байгаа. магадгүй хэн нэгэн намайг хуучинсаг гэж шүүмжилж магадгүй гэхдээ өрх гэрийн эзэгтэй хүн заншилаа мэдэж нөхөртөө дээжийг нь авч тавидаг байвал өөдлөн дэвжих

сабрина (зочин)

нэг эхлэл болж монгол гэдэг үндэстнээ ёс заншилтай нь авч үлдэхийн эхлэл болуу гэж мөхөс би боддын.

azaa (зочин)

chinii bichsen zuil sonirholtoi l blaa gehdeee mongoloo gesen setgeltei l ym bol bas negen jiriin mongol ohinii talar arai denduu helsen ymshig sanagdlaaa gzar shoroo ene ter gej baahan bichej bsanaa genet mongol hunee doosh ni hiigeed bhiin

bek (зочин)

chi solitoi ymuu yu bicheed bgan galzuu novsh beee

TigerFish

тэгүүл тэгээд зайлаачаа монгол чиний эх орон биш юм бол!!!

Өөнжий

goyo bi ter ardchilaltai bairand baisiishde manai nagats uvuu , emee bdg bsiiin

TigerFish

хөөх би хэзээ ч нагац өвөө эмээ, авга өвөө эмээ гэж хэлж үзээгүй юм байшд кк :p

Золу

Эх орон, эх орноо хайрлах, эх орон гэж ойлгох гээд их утга учиртай зүйлдээ...Монгол орныхоо 21 аймгийг, аймгийн төвтэй нь бүрэн нэрлэж барахгүй олон хүнн байна даа яана даа

Золу

уулаасаа одоо үр хүүхдүүд минь чайнез, инглийш, жапааниз, гээд харь хэлээр хэлд оржийно доо

Халиук (зочин)

hyatad helnii surguuliudad hyatdiin tuuh vndesten mujuudiig tseejluuldiishd neeh hetsvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)