Бурхан Буратино хоёр


Хорвоо ертөнц хов хоосон, харсан зүгт торойх ч зүйл байхгүй тэр л цаг үед нэгэн дархан хүн мэндэлжээ. Түүнийг нэгэнт "уран дархан" гэж тодорхойлон ертөнцөд илгээсэн тул анхны өдрөөсөө л юу хийхээ төлөвлөж эхлэв. Бодож бодож хамгийн хайртай үлгэрийн баатраа санан Буратино хийх санаа төрлөө. Үүнийг бодож олсондоо хязгааргүй ихээр сэтгэл нь хөдөлсөн тэрээр хүүхэлдэйгээ хийх мод хайж эхлэв. Хав харанхуйд тэрээр юу ч олохгүй нь тодорхой тул эхлээд "гэрэл" гэдэг зүйлийг зохион бүтээх шаардлага өмнө нь тулгарчээ. Шаардлага гээч зүйл байдгийг мэдэрсэн дарханд маань анхандаа нэг л эвгүй оргиод байлаа. Гэвч яалтай билээ хийж л орхилоо.

Гэрлээ байнга гартаа авч явахад ихээхэн төвөгтэй байсан тул тэрээр "дээр" гэдэг зүйлийг бүтээн тэндээ өнөөх гэрлийг хадчихав. Төвөг гэдгийг бас анх удаа мэдэрсэн нь тэр аж. Нэгэнт гэгээтэй болсон тул модоо хайх ажилд ханцуй шамлан орлоо. Гэвч түүний оршин байсан цаг үед ертөнц дээр ганц ч мод ургаагүй байжээ. Дархан маань сэтгэлээр огт унасангүй мод ургуулах хөрс хайж эхлэв. Бас л олдсонгүй нилээд хугацаа өнгөрч гэнэ. Гэсэн ч Буратиногоо хийх хүсэл нь мохоогүй байсан тул хөрс гэдэг зүйл байрлаж байх ёстой газар гээчийг тэр бүтээлээ. Тэрийгээ "доор" гэж нэрлэхээр шийдмэгц гэнэт дээр, доор хоёрын хооронд "дунд" гэдэг зүйл байгааг мэдэрч гэнэ.

Дунд гээч нь хичнээн уудам мөртлөө яасан ч хоосон юм бэ дээ хэмээн санаа алдаад дархан маань жижиг сажиг янз бүрийн зүйлсийг өнөөх дундад зориулан бүтээж эхлэв. Хийгээд л байлаа, хийгээд л байлаа. Ганц хүүхэлдэй хийх гэж яасан ч их юм хийж байнадаа гэж боддог боллоо. Сүүлдээ ч өнөөх Буратиногоо үзэн ядаж эхэллээ гэнэ. Үзэн ядалт гэдгийг мэдэрсэн нь түүний хувьд хамгийн муухай мэдрэмж байв. Гэсэн ч нэгэнт хийнэ л гэж энэ их зүйлийг бүтээсэн болохоор буцахаас нэгэнт өнгөрчээ.......

Тэгж тэгж ашгүй нэг анхны мод нь ургалаа. Түүгээрээ өнөөх Буратиногоо урлах ёстой. Ямаршуу хэлбэртэй хийх вэ гэж бодож байгаад ерөөсөө өөртэйгөө л адилхан хийе гэж шийдээд ажилдаа орлоо. Дуусахын алдад өөртэй нь хэтэрхий адилхан болж байгааг хараад дарханд маань гэнэт өнөөх хүүхэлдэйд атаархах сэтгэл төрөв. Атаархал гээч зүйл гэхдээ түүнд тийм ч муухай санагдсангүй. Ийнхүү зургаан өдрийн турш шаргуу ажиллаж ажиллаж өнөөхөө хийж дуусангуутаа энэ хачин урландаа түүнийг ганцааранг нь орхиод, өөрөө хаа нэг газар нуугдаад хүүхэлдэйг яах нь вэ харая гэдэг санаа төрөв...

...Буратиног бүтээж байхад уран дарханд маань төрсөн бүхий л мэдрэмжүүд  өнөөх хүүхэлдэйд бас шингэсэн аж. Дөнгөж мэндэлсэн цагаасаа л эхлэн түмэн янзын шаардлага тавин, өрөөл бусдад төвөг удах түүнд энэ хорвоогоос таалагдах зүйл нэгээхэн ч байсангүй. Өөрийг нь бүтээсэн бүтээгч өөрт нь харагдахгүй байгаад бүр ч их дургүйцэх бөгөөд энэ нь сүүлдээ үзэн ядалт болон хувирч, энэ ертөнцийг өөрийн биеэр цоо шинээр бүтээхийг хүсэвч чадахгүй тул Түүний хүч чадалд хязгааргүй ихээр атаархан суудаг хүүхэлдэй л болон үлджээ.


start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Оранж

харанхуй шөнө бичлэг шахаж этр.....

Тав дугаар сар

Бурхан чинь мужаан байсын биш өө? Бурхан тэгээд биднийг өөртэйгөө адихан бүтээсэн нь яамайдаа. Нэг харь гаригийн амьтан шиг зохиочихсон бол муухайдаа дасчихсан л явж байх байсан байх даа кккк

≡ Панда ≡

чи хүртэл бичлэг шахаад яана вээ би хичээлээ умшмаар байдаг, маргааш шалгалттай тээд энэ блогт орчоод гарч чадкууна

≡ Панда ≡

хаха Хонгорхоны сээгийгээ, хичээл уншмааргүй байгаа болхоор залхууралгүй байдаг чухал дээрээ байжаад уншлаа. гоя бичлэг бээшд, тэхээр чи бурханыг бүтээжээ гэж мэгээд

Мауз

аягүй урт болохоор нь залхуу хүрээски. маргааш уншаад албан ёсоор сээгийднээ.

Gorgeous

Тэр үед би хажууд бсан бол ганц 2 юм өөрчилмөөрлайн

despi (зочин)

өө чи чэн бурхан байсымуу

Joe.

aan burhan iim bdiimuu

Аймааар иртэй хутга

дарханы БУРУУ юм байна ерөөсөө л миний ийм байгаа нь хэхэ

Цоомоо

Хүүрийг хийж байхад нь жаахан сана оноо өгсөн болгээ

ha ha ha (зочин)

chi burhniig buteesen bol bi chamaig buteesen..

Хариука

тахиа анхдагч өндөг анхдагчын хариуг олох юмсандаа, мод байдгүй байхад модоор хүүхэлдэй хийж болдгыг яаж мэдсэн байхуу аан галав юулсны дараах ганц үлдсэн хүн юмуу зааз эдр

Dream

Кк, хөөрхөн бичлэг байна ш д. Аав ээжүүд хүүхдүүдийнхээ хүмүүжллээс өөрийгөө олж харах нь байна ш дээ энчэн ?

TigerFish

Дрийм яг зөв

13

ммм..

chiquitita (зочин)

Өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэдгийн хариулт нь гарчихсан ш дээ хө. Нэг ийм хувилбар байгаа юм. Эрт дээр үед галав юүлэхээс өмнө үлэг гүрвэл гэж амьтан байсан гэдэг дээ,тэгээд тэр амьтан чинь өндөглөдөг байсан гэж байгаа. Харин тэр үед тахиа байгаагүй. Тэгэхээр хамгийн гол нь юуны өндөг вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй юм нтр хэхэ..

Аймааар иртэй хутга

Dream-ухаантай хэхэ

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

Аанхан

AEЯO

Үлгэр үргэлж сайхан төгсөнө, энэ харин төгсдөггүй "цикл"ддэг үлгэр байна хэхэ

КО'шейк

Бурханыг загас бүтээсийн бол загасыг хэн бүтээсэн байх нь уу

TigerFish

загасыг бар бүтээсэн юм этр

Хасар

Их сайхан бичжээ.Буратино ч бас сайхан амьтан шүү этр.

Ицми

айрымаа

Хариука

хаха chiquitita (зочин) тэгүүл өндөг үлэг гүрүүл 2ын аль нь анхдагчийн мэдхүү чи мэдкүү чи :p

chiquitita (зочин)

Үлэг гүрвэл нь анхдагч, харин яагаад гэдгийг нь мэдэх юм уу мэдэхгүй шд өөрөө.. хихи

Munkhlu (зочин)

Ug n bi arai uur Buratino huleej bsiin....gehdee taalagdlaa

Урсогүухидду

Гүн ухаан хийгээд гүн балайрал эдний хооронд ялгаа үгүй буйзаа

Hannah (зочин)

ene ch uneheer saihan bichleg bsan bna shu, 2doho unshij bj l oilgoloo...gej... buuuuuuuuun gun uhaan ai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)