Диваажингийн хаалга буюу үйлийн үр

Нэгэн хөдөө тосгон дахь галт тэрэгний буудлын хажууханд байх жижигхэн модон байшинд зураг зурахаас өөр зүйл мэддэггүй нэгэн хүү амьдран суудаг байж гэнэ. Хөлд орсон цагаасаа л эхлэн тоосонд дарагдсан ширээ, номын тавиур зэрэг дээр нэгэн учир битүүлэг, сонин зүйл хуруугаараа зурах агаад тэр үедээ ухаан санаа нь огт өөр ертөнцөд байгаа мэт орчлонгийн элдэв шалдав зүйлсийг умартан хичээнгүйлэн суух ажээ. Гэвч зурж дуусвуу үгүй юу бүгдийг нь арилгаад унтаад өгдөг нь харин бүр ч ойлгомжгүй хэрэг байлаа.

Сар жилүүд ч хурдан өнгөрч, хүү томорсоор нэг л мэдэхэд тоосон дээр хуруугаараа биш, цаасан дээр харандаагаар зурдаг болсон байв. Тэр л үед түүний юу зураад байдгийг нь харсан хүн хэрэв байсан бол ойлгох байсан бизээ.

Хүү харандаагаа аван нэгэн навчийг маш уран зурж эхлэв. Навчны голуур явах судал, салаалж байгаа зэрэг нь үнэхээр гайхалтай яг л жинхэнэ юм шиг болж байлаа. Дуусвуу үгүй өнөөх хүү чинь гэнэт цаасаа базан гал руу шидэж орхив. Дараагийн цаасаа авлаа. Түрүүнийхээс ч гоёмсог бас нэгэн навч зурлаа. Гэвч ахиад л гал руу шидчихэв. Яг л иймэрхүү байдлаар амьдрал үргэлжилсээр хэдэн жил өнгөрлөө, хичнээн ч навч шатсаныг хэн ч үл мэднэ...

Одод түгсэн нэгэн шөнө галт тэрэгний буудал дээр гунигтай харцтай, цув нөмөрсөн залуу ямар нэг зүйл хүлээн зогсоно. Дараагийн галт тэрэг иртэл уул нь 2 хоног хүлээх учиртайсан. Гэтэл яалт ч байхгүй галт тэрэг хүрээд ирлээ. Залуу ч суулаа. Галт тэрэг дохиогоо ч дуугаргасангүй, аажуухан хөдлөв.

Шөнийн турш явсаар үүр цайхын алдад нэгэн сүрлэг том хотын бараа харагдаж эхлэв. Хотыг тойрон өндөр хана хэрэмтэй бөгөөд, маш том хаалгаар галт тэрэг маань өнөөх хот руу ордог аж. Хаалганы хажууд урд өмнө хэзээ ч харж байгаагүй асар том саглагар мод байв. Модон дээр өнгө өнгийн шувуунууд хэдэн зуугаараа суух бөгөөд орой дээр нь маш гоёмсог цэнхэр өнгөтэй шувуу залуугийн зүг харан байна.

Гэвч энэ бүхэн мань залуугийн анхаарлыг огт татсангүй, харин тэр модны ширхэг навч бүр нь өөрт нь нэг л танил, дотно сайхан санагдах ажээ.....

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Сэгсгэр Сэрээ-Анааш

Шөнийн галт тэргэнд суусан залуу гэж...
Гэснээс толгой чинь гоё болж. Баран хэлбэр гаргасан загаснууд юм байна тэ. Ийм студитэй юм уу?

ss (зочин)

цэнхэр шувуу нь хэн юм ккк

Joe.

самади би хэтрүүлжээ

Цэнхэр нүдэн

Би нэг хэсэг навч зурдаг өвчтэй байсан.Одоо надад 12хуудас дүүрэн навч зурсан 1 дэвтэр байдын,

AXIOM

ээ харалаа би дандаа нүцгэн хүүхэн зурдаг байлаа шүү дээ ...

Хариука

ЦАХЛАЙ...

TigerFish

ССА - тийм шинэхэн студи бий нь бий
сс (зочин) - Цэнхэр шувуу нь Моррис Матерлинк этр
Joe - даяанч гуай юу хэтрүүлчив
Цэнхэр нүдэн - ямар ч байсан бут сөөгний хэмжээнд хүрчээ
Axiom - Ээ харал этр
Хаируука - бодож байгаа чинь яг үнэн

13

Би нэг тийм гоё юм мэдэрлээ..Яагаад заавал цэнхэр шувуу юм? өмнөх дээр ч бас..

TigerFish

Цэнхэр шувуу - Эгч дүү 2 байж гэнэ. Аз жаргалыг авчирдаг цэнхэр шувууны тухай сонсоод түүнийг маш удаан хайж, их ч зовлон туулжээ. Хичнээн ч жил өнгөрсийн бүү мэд. Гэвч нэг өдөр тэр 2 гэнэт зүүднээсээ сэрээд аль аль нь нэг зүүд зүүдэлснээ мэдэв. Гэсэн ч тэд аз жаргалын цэнхэр шувуугаа олсон бөгөөд тэр нь тэд өөрсдөө юм гэдгийг ухаарчээ...... гэдэг байхаа утга нь. Жоохон далийсан байж ч магад

13

(=

TigerFish

Maurice Maeterlinck гэдэг зохиолчийн The Blue Bird (1908) гэдэг ном. Нобелийн шагналтай зохиолч байгаан. Харин яагаад (= гээд байна?

chiquitita (зочин)

Хичнээн навч шатааснаа тэр хэзээ ч мэдэхгүй..
Цэнхэр шувуу худалч шувуу.

13

ойлгочоод л мишээж байна..

***ЛуНа***

уншаад гараагүй дараагийн бээгийрү нтр...

Хайрри (зочин)

....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)