Хайр дууссан цагт л хайр ахин бий болно

Намар цагт бүхий л өнгө зөвхөн улбар шар луу тэмүүлж, удаан хугацаанд цэцэглэн мандсан ногоон өнгө удалгүй мөхөж үгүй болох нь тодорхой болжээ. Гэвч харанхуй шөнөөр эдгээр өнгөнүүд хэнд ч ялгагдахгүй, эргэн тойронд хар өнгө л ноёлох учир үүнийг сонирхох хүн нэгээхэн ч үгүй болж, даян дэлхий дуг нойрондоо дугжран нам гүмийн эзэнт гүрэнд захирагдан байх аж. Жаргалтай нэг нь сайхан зүүдийг дарааллуулан байхад, зовсон хэд нь хар дарсан ганц зүүднээсээ ч салж чадахгүй хөлс нь бурзайн тийчигнэнэ.

Гэнэт тэнгэрийн хаяанаас нэгэн гэрэл аажмаар наашлах нь сайн ажвал шувуу бололтой. Маш алгуурхан нисэх бөгөөд өнгө зүс нь дээр дурдсан гурван өнгөний аль нь ч биш байлаа. Түүний далавчны дэвэлт бүрээс алтан тоосонцорууд унах агаад буусан газар бүртээ шаргал өнгийг бүүр ч ихээр тодотгох аж. Хачирхалтай нь шувууны өнгө шаргал бус харин ер бусын цэнхэр өнгөтэй байв. Тэрээр маш доогуур нисэх бөгөөд цэцгийн шүүдрийг шүргэн алдахад бөнжигнөн байсан дуслууд тал тал тийшээ үсрэн сарнина.

Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр байвч хүмүүс энэхүү шувууны тухай нэг нь ч дуулаагүй л байлаа. Гэсэн ч хүн төрөлхтөнд орчлонгийн жамын хууль үйлчилж, хамгийн анхны хүн тэнгэрт халих цаг болоход л яван одох гэж буй нэгэн настай эмэгтэй энэ ертөнцийн хамаг нууцыг задлан байж бусаддаа  ийнхүү өгүүлрүүн:

- ...........................

Ийнхүү хэлээд тэрээр тэнгэрт нисэн одоход аз жаргалын цэнхэр шувуу нь та бид өөрсдөө юм гэдгийг хэн нь ч ойлгоогүйгээс хөрст дэлхий орвонгоороо өөрчлөгдөж, аз жаргалыг авчрах тэр чухал зүйлийн өнгө нь цэнхэр бус алтан шаргал болон хувираад хамаг амьтны зовлонгийн үндэс эхэлсэн ажгуу.




start=-9 , cViewSize=50 , cPageCount=1

41 сэтгэгдэл:

null
Цоомоо

хоярдахь амьдар гоя гэж өгүүлжээ гэж мэгээд хэхэ

Дээс...

энэ яг иодны үйлдвэр ажиллуулдаг хүн байх аа...

Joe.

дуусгалдаа

эсүл энэ чэн шувуу байна гэсийн болуу нтр

ZaIcHoNoK

hmmmmmmmmmmmmm
sonirholtoi bn
oorooo harnhuu amidarch baisn bolhoor

ss (зочин)

дуу байна

TigerFish

эмэгтэй: би тэр алимыг чинь идээгүй юмаааааа этр ккк

Хариука

хаха үхэхжийж худлаа яриад овоо эва юу гүюү гэснээс бусад гогонуудаа устгацымуу иймэрхүү үлгэрдээ дагнаад мэргэшчжээ кк гоё зураг этртэй бол олон хүн ойх байхаа би ойжоогоороо тэр талыг хариуцхымуу чихшиг хэхэ

Хариука

өө пялхайч дээрхийг би бичээгүүшүү устгачих гуйжийшүү ... хэхэ

Оранж

намар болохоор бүгд л надруу тэмүүлэх юм даа......

13

...

Ицми

гарчигтай 110 хувь санал нийлээд гарч одов этр

Аймааар иртэй хутга

Дуусаж байж эхлэхүү хэзээ ч байгаагүй зүйл яаж эхэлдийн бол ??

TigerFish

оРанЖ - харин тэгээд байна
цэнХэР шУвУу - цэг чинь арай цөөхөн л байна даа
ИцмИ - хэлэх ч үг алга чамд бол этр
АйМаАр иРтэЙ хУтгА - чи хэзээ нэгэн цагт хэзээ ч байгаагүй

SinГ©ad O'Connor

би хайр майр сонирхдгүй хөөн.

≡ Панда ≡

Гарчиг гоя болж /бичлэг уншсангүй би муухай залхуу эдяр/

TigerFish

ицми, хэрэм, зулмөнх нарт дараа нь гарчигч өгөхгүйдээ

Gorgeous (зочин)

хэхэ нээрээ тийшдээ тээ Way back into love нтр гээд дуу бээдийшдээ тээ

SinГ©ad O'Connor

дараа уншнаа

Гүзээлзгэнэ (зочин)

Тэр өглөөний агаарт хөвсөөөр
Хүсэл мөрөөөдөл болон
Аз жаргалыг надад авчирсан

ЭЭЛЭРЭГ (зочин)

өмнөх хайр мэн дуусаагүм бхдаа шинэ н иркүйн эдррр

LoveLove

бивол нэг хайр дараагийн хайр иртэл үргэлжилдэг гэж боддог

Хайрри (зочин)

Юм нэгээр дуусдаггүй бид дандаа дараагийнхийг нь даван туулдаг

13

их таалагдсан болохоор бичих юм олдсонгүй хэдэн цэг байвал болхын этр..Өмнөх бичлэгнүүд хаачив?

TigerFish

өмнөх бичлэгэнцэрүүд

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

цэнхэр шувуу...

AEЯO

ГОЁ тэгээл болоо.

TigerFish

загвараа соливоо гэж

ЭЭЛЭРЭГ (зочин)

яаа яаррр айррр загвар вэээ бар загасааа гоя болж

AEЯO

Энэ ч бас бренд загвардааа Алтан загас нь өөрчлөгдөөд БАРзагас болчиж хэхэ

Хариука

гоё тэмплэйт, зурагуудтай болцон байнөө ихэнхий нь устгацан л болохоос гэснээс дээр байгаа бигийн сээгийгүүдийг устгахыг шаардаж байна!!! ... хэхэ

TigerFish

яаж устгадгий нь мэдэхгүйшдээ хэхэ

Дээс...

аан энэ чэн бага багаар нэмэгдэх ёстой юм байшдэй... тэр миний дээрхи сээгий хамгийн анх " ийнхүү өгүүлрүүн" гэцэн хэсэг хүртэл нь бичцэнг байхад бичсэн сээгий юм шүү... ард түмээн тэхээс би ёоджуулсан давс хэргэлдэг хүн шүү.... ойлгоорой Монголчуудаа...

TigerFish

надад иод

ЭЭЛЭРЭГ (зочин)

бар загас мээн энэ блог бээгийнүүдээ яаагаал байдымб дэээ айн

Дээс...

энэ яг шавар шиг бичлэг байна шүү гарах гэх тусам улам шигдүүлдэг... тэрэншиг залруулах гэх тусам улам тэнэг болоод байхын ха ха

ЭЭЛЭРЭГ (зочин)

яджаахад байн байн орж ирж шалгадаг уу ккк

TigerFish

энэ ЭМО нар нээрээ.... төгсгөлийг нь гоё болгох гээд бодож байх хооронд л нээрээ хэхэ

ЭЭЛЭРЭГ (зочин)

нэг бичсэн зүйлээ бүү өөрчил бантас тас

MES POSTZ

... ийнхүү өгүүлрүүн: Энд нэг цэнхэр шувуу үүр шөнийн заагаар нисээд байна. Түүнээс 3 өндөгийг нь салгаж авч шарж идүүл мөнкийн шидийг олно. Олсон мөнкийн шидээрээ төгсгөлгүй ихээр жарган суух ажаамуу.

Гагц хүү тэр цэнкэр шувуу цэнкэр учраас, тэр шувуу ижил хүйстнээ сонирхогч Цэнкэр гэй учираас өндөг тээдэггүй, тээлгэдэггүй ажээ гэж гэнэ :Ъ

Ицми

хахахах ёоо энэ мэдрэл Мэсийн коментийгээ хахахах


уг нь би айр лаг чухал гарчиг бол үнэн этр гэж бичихжийсэн... ёстой утгагүй болгоо хаячлаа хаха

Runner

би уг нь нар гэж бодсон чинь өнгө нь арай л биш болоо явчлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)