Цэцэгсийн орныг хайсан нь

Эртээ урьдын цагт нэгэн тэнэмэл хүн байж гэнэ. Тэрээр хэнээс ч гуйлга гуйдаггүй, хэзээ ч хулгай зэлгий хийгээд байхгүй ч амьдарсаар л, явсаар л байв. Түүнийг хаанаас мөнгө олж, хэрхэн амь зуудгийг нь зөвхөн бурхан л мэддэг байх гэж улсууд ярилцана. Хаа хүрэх гэж байгаагаа өөрөө хүртэл мэдэхгүй ч харин хаанаас гарч явснаа цаг ямагт санагалзана.

Мань тэнэмэл явсаар л байв. Буцая гэвч тэрээр даанч хол явчихсан аж. Тэгж явсаар нэгэн хүн амьтангүй зэлүүд газар гэнэт тэрээр хүүгийнхээ инээхийг сонсох шиг болоод ухаан балартан уналаа. Түүний хүч чадал, тамир тэнхээ нь бүрэн дуусчээ. Ухаан оролгүй хэдэн өдөр тэндээ хэвтсэнийг дараа нь хэн ч мэдээгүй өнгөрсөн юм. Харин тэр л үедээ мань тэнэмэл  хамгийн аз жаргалтай байсан бөгөөд анх гэрээ орхин одсоноосоо хойш  өөрийнхөө хайгаад байсан зүүдийг хэмжээлшгүй ихээр амсан, улбар шар цэцэгсийн дунд уусан замхарсаар алга боллоо.


start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

их гүнзгий утгатай юм шиг санагдлаа. намуу цэцгийн үнэрт үүрд жаргалтайгаар унтжээ гэж төсөөлөв. хүлээлт нь дууссан нь яамай даа

:-!

муу явхаар сайн үх

Joe.

энэ дурсамж маягийн бичлэг эсүл буруутгасан бичлэг байх

Дайчин (зочин)

цэцэг нь хортой б.сан б.на хэхэ

ss (зочин)

yamar uchirtai yum?

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

үхээд сүнс нь тэнээд явчиж.

***ЛуНа***

уншаад
бодол болоод гарав...
бодуул шөнө зүүдлэх байх да...

ss (зочин)

Гадуур дэмийн тэнэж тэнэж, /архидаад/ гэртээ ирж тасарсан хүний тухай бичлэг байна.

ss (зочин)

Хүүхний зураг тавингуутаа хүүгийн тухай бичдэг байна ш д. кк хүүхэн бодож байснаа хадуурцан юм байх даа.

MES POSTZ

Хүүгийнх нь инээднээс ялгарах дууны долгион хэтэрхий өндөр давтамжтай байсан болохоор хэнгэрэг нь цоорч, мэдрэл нь шоконд ороод ухаан алдаад унасан байна.

Тэгээд тэр цэцгийн бордоо маягаар хэрэглэгдээд насан өөд болсон гэдээг.

Ицми

хахах айр гүн ухааны юмыг баллаа хаяцан байхын мэдрэл Мэс

тэхдээ сайн ойсонгүйлд :р

Аниргүй (зочин)

энэ их сонин блог, блогг нь биш эзэн нь сонин юм, тэйгэр фиш гэдэг нь миний ойжоогоор бол тайгэр дотор загас шиг умбах юм сандаа гэсэн мөрөөсөлийн илэрхийлэл юм уу даа

tigerfisher (зочин)

SS zochind: Zurag n ohinoo teversen zurag bna. Hudlaa tegvel zurgan deer bichlegiig n unsh:)

Tigerfisher (зочин)

Yamar hun bna yag teren shigee busdiig harj oilgodog gej unen ug bhaa...

Tigerfisher (зочин)

Tigerfish teged ter gants hundee l bichihgui dee email haygiig n mddggui yum bol nadaas asuuhgui dee etr kkk...
Ps: Tigerfish uuruu uurtuu bichsen gesentei utga neg ch sonsogdood bh shig kkk...

Болдууш

Би ойлгожийно... Үнэн үнэн. зөв байхгүй юу гэж мэгээд

ss (зочин)

tiim bn sorry

Хариука

уншиж дуусаад гашилгаж дуусаад тэгэх шаардлагагүү байсны нь мэдхийн хаашаа янзын шатцан өдөр вэ кк

SinГ©ad O'Connor

өө таалагдлаа

bolorka (зочин)

za bodii haigaad baigaa shine hairaa oloo u hhehe

Munkhlu (зочин)

Tugsgul n taalagdsangui.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)