Үсэрхэг эмэгтэйчүүд

МЭӨ 500-гаад оны үед буюу одоогоос 2500 жилийн өмнө Карфаген улсын далайчин Ханно улс гүрнийхээ газар нутгийг өргөтгөхөөр жаран усан онгоц аван Африкийн баруун эргийн дагуу аялсан байна. Хэдэн сар аялсны эцэст тэд одоогийн Гвинейн булангийн нэгэн аралд хүрсэн бөгөөд тэнд үсэрхэг, зэрлэгдүү хүмүүс маш олноор амьдарч байсантай тааралдсан гэнэ.

Аялагчид хэдийгээр эрчүүдийг нь барьж авч чадаагүй боловч гурван эмэгтэйг нь олзолж авчээ. Гэвч далайчид маш зэрлэг балмад хэрэг үйлдсэн нь тэднийг алан арьсыг нь Карфаген улсдаа аваачжээ. Ханно тэднийг үсэрхэг эмэгтэй хүн буюу gorillae гэж нэрлэжээ.

19-р зуунд европчууд анх удаа гориллыг судлаад Ханно далайчин эдгээр мичнүүдийг хүмүүс гэж андуурч байсныг ойлгосон байна.

Бидний амьдралд аль эндүүрэл гарахыг тэр гэхэв дээ. Дөнгөж саяхан буюу 800-хан жилийн өмнө Марко Поло монголын эзэнт гүрнээр аялсан тухайгаа нутагтаа очоод ярихад хэн ч түүнд итгээгүй ба Далан худалч Марко гэдэг хэлц үг саяхныг хүртэл байсан билээ.

Тэгсэн гол нь яасан гэхээр "Монголын саятан" нэвтрүүлгийн өнгөрсөн дугаарт нэг хүн орсон бөгөөд түүнд ийм асуулт тавив.

Далан худалч гэж хэнийг хэлдэг вэ?

А. Бэлэн Сэнгэ     Б. Мянгуужин     В. Муумянган     Г. УИХ-ын гишүүн

Тэрээр хариултаа хэллээ:

-Би сүүлийнх нь гэж бодож байна..........

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Gorgeous

хахаха шал валай ийн хүн шиг мич нтр

≡ Панда ≡

ёоо тэр зэрлэг балмад хэрэг гэдэг бүүр төсөөлөгдөөд дотор арзасхийжийшд

Хэхэ (зочин)

зөв л хэлж

ЭЭЛЭРЭГ (зочин)

хаха бичас сүүлийн хариулт байх гэж боджийноо кк

Үсрэгч

Далан худалч = УИХ гишүүн

A (зочин)

dalan hudalch = myanguujin

TigerFish

ээлэрэГ: бараг л зөв л дөө
Үсрэгч: бараг л зөв л дөө
А: бараг л буруу л дуу этр ккк

13

би зөв хариулты нь сонголоо

TigerFish

5000 төгрөг хожлоо гэж ккк

chiquitita (зочин)

Za uuchlaarai!/deerh bichlegtei ogt hamaagui setgegdel boloi/ mix pod-n deer yavj bgaa duunuud ikhed taalagdsan tuhai helehgui baij chadahgui n..hehe. Kate bush-d bur durlasan gejiigaa..bainga sonsdog bolsonshd.

ss (зочин)

4-луу зөв хариулт байна. Тийм болохоор хариулсан хүн нь яасан боллл

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

сонирхолтой л юм.

HERO

танай блогийн чинь байна ш дээ хөө нөгөө юу аа хммм тэр нөгөө хазуу талд нь явж байгаа дуу ямар гоё юм бэ гэхгэсийм :P

TigerFish

Таалагдсан бол баярлалаа. Би зохиосын этр ккк

Хайрри (зочин)

4 л зөв биз дэ :D

Tigerfisher (зочин)

hey bugdeeree buruu bna shtee ene 4 yaj erunhiilugchiig guitseh ve dee. Bi erunhiilugch gej hariulmaar bna songolt bhgui ch kkkk

Хариука

76 худалчыг сонголоо кк худалч гэдгийн мэддэгээрээ л ялгаатаймуудаа (горилыг хүн гэж андуурснаас)

***ЛуНа***

хөөрхий хэдэн хүүхэд өнчрөө бол нтр...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)