Хаана байнаа тэр заан чинь???

Би багаасаа л зөв зүйл нь энэ байна, буруу нь харин тэр байна гээд байдаггүй, харин баталж чадсан нь л зөв гэж боддог өөдгүй гар л даа. Чөтгөр хүртэл нүдэнд харагдчуул чи бол агуу гэж магадгүй л урвагч байгаан. Даанч бурхан маань хаашаа л харна гайхамшиг бүтээгээд байгаа болохоор одоо яаая ч гэхэв дээ чөөгий минь чи бол агуу болох болоогүй байна этр.

Бага байхад нээрээ эсэн бусын юманд санаа зовдог байжээ. Бурхныхаа нэрийг Будда гээд ч юм уу, эсвэл Есүс гээд андуурчвал намайг тамд хийх болов уу Аллах минь гэдэг ч юмуу эсвэл бүр бага байхад гэрт ирээд маань уншиж байгаа энэ лам тарниа мартаад буруу уншчвал яанаа, хайран мөнгө этр гээд бодохгүй шаналахгүй юм байхгүй.

Нэг оюутан өлссөндөө болоод Христийн сүмд явсаар байгаад итгэчихсэн гэдэг шиг онц гарахын тулд 8,9 настайдаа гандан орж духаа цоортол мөргөсөөр байгаад хар багаасаа нэг л их шашинч эмгэн шиг болчихсон байлаашд. Гэтэл одоо яав? Будда, Есүс, Аллах эд нар нь нэг л бурхан, бид нар нэрийг нь өөр өөрөөр дуудаад байгаа юм энэ тэр гээд л нээх мундаг том юм ярьсан хүн боллоо. Тэгээд болоогүй надтай зөрөх хүн гарвал нөгөө хэлдэг үгээ байнга хэлнэ шүү дээ. "Шавьж судлаач хүн заан олж хардаггүй юм" этр ккк.

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Үсрэгч

хаха духаа цоортол мөргөөд тэгээд онц сурсан уу? хэхэ

TigerFish

Үсрэгч: хэхэ бараг л. Бага байхад олон 7н хариу нэхэлгүй итгэдэг байлаашд

Үсрэгч

харин тэхх.эмээг дуурайгаал эрхи эргүүлээд суудаг байлаашд нтр

Хайрри (зочин)

Бага байхад улсын шалгалтын өглөө нь Будда Аллах 2 оос амжилт хүсж мөргөдөг байж билээ. Тэгээд бас гайгүй дүн авнаа ххэхэхэ

TigerFish

Үсрэгч: Эрх энэ тэр бол аан арай л хэхэхэ
Хайрри: Христээ нэмэрлэцэн бол бүр гайгүй байтугай дүн авах байж дээ ккк

Gorgeous

би шүтлэгтэй л дэээ тэхдээ духаа цоолдгүү байсаан гэж мэгээд

TigerFish

Gorgeous: Тэгээд юугаа цоолсын ккк

Хариука

хэхэ эргэлзэх юм ихайнөө тээд заан судлаач нь үлэг гүрвэл олж харку, үлэг гүрвэл гэж ерөн байдаг ч юмуу байсанчымуу гүүчиймүү эдр

≡ Панда ≡

Жаахан байхад гэрт лам залахаар нь эхлээд лаг суунаа, сүүлдээ суугаагаараа унтаж байдаг байлаа гэж хэхэ

Gorgeous

харэнээ харин юу цоорж болхуу сайн боддоо гэж мэгээд

TigerFish

Хайруушка: Зааныг томруулдаг шилээр харахгүй болохоор харна
Зулмөнх: Адил адил, яг адилхан
Gorgeous: бодчлоо гэж мэгээд

13

Манай дүү төрчөөд уйлаал уйлаал тэгээд ээж намайг эрхлүүлэхээ больцон болохоор би дахиж битгий дүүтэй болгож өгөөч гэж гуйдаг байсан..бурхан байдым шиг байлээ кк..гэхдээ ахтай болгож өгөөч гээд байхад тоогоогүйл дээ тэхээр байдгү ч юм уу гэж бодсон

Гэгээлэг нь...

Тиймээ санаа нэгдий хэхэ.
Бурхан гээч бид бүгдийн зүрхэнд л оршдог гэж мунхаг ухаандаа бодоод байдын бас бидний хажууд амилсан бурхан Ээж элбэрэлт эх минь хэхэ

TigerFish

Цэнхэр шувуу: Гэрэлт цамхаг этр ккк
Гэгээлэг: Эх болсон хамаг амьтнаа бас хайрлаад явчая

SinГ©ad O'Connor

хаа байна тэр баранзагас ккк

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

Би заан судлаач тэхдээ шоргоолж дандаа олж хардаг.
блогоо жаахан хөгжүүлээ юу даа. Сайхан дуу

$money girl$

Сүүлийнх нт гоё үг байна. Цээжилнээ хэхэ

TigerFish

Царай муут: Харанхуй...
Сэгсээхэй: Чиний блог хаана байнаа нээрээ орж үзхиймсан
Мөнгөлдэй: Өөөр бас үгнүүд бий этр

AntiDotE

Аасан хөөрхөн юм бичээв. :).

***ЛуНа***

хэхэ хөөрхөн юм_
үнэн л үг тэ...

Сэгсгэр Сэрээ-Анааш

миний блог урт хугацааны ээлжийн амралттай байгаа

болор

ккккк 2 жилийн өмнө манай бага дүү 11-р сургуульд элсэх гэж шалгалт өгсийн. Шалгалтанд орохын өмнө нэг найзтайгаа 2лаа ирээд хамт гандан луу очоё гэхээр нь дагуулж очоод -За та 2 шалгалтаа сайн даатгаад залбирчаад ир гэсэн чинь найз нь -Би католик шашинтан ийм элдэв юманд мөргөж цаг заваа бардгүй гэж авдаг байгаа. Миний бүсэлхий хүрэхтэй үгүйтэй жаахан хүүхдээс ийм үг сонсоод би цочсондоо золтой л сууж байсан машиныхаа цонхоор унаагүй. Бичлэгийг чинь уншаад тэр санаанд орчлоо.

Зочин

Хаа байна тэр шавж

Заан судалдаг хүн шавжий олж харкүз

Ц (зочин)

Будда, Есүс, Аллах эд нар нь нэг л бурхан, бид нар нэрийг нь өөр өөрөөр дуудаад байгаа юм гэдэгтэй 100% санаа нийлж байна шүү

Зочин (зочин)

Будда гэвэл арай өөр л дөө. Энэ нь Энэтхэгт төрсөн Сидхарта нэртэй хүн. Гэгээрч Бурхан гэж бидний дууддаг болсон Бурхан.
Харин Ертөнцийн эзэн Аллах гэдэг нь нэг зүйл.
Есүс нь Ертөнцийн эзэн буву Аллахын хүү нь юм. Яагаад зарим нь Аллах гэдэг вэ гэвэл еврей хэлэнд Аллах гэж хэлсэн байдаг учраас тэр хэлбэрээр нь куран сударч авсан байгаа. Харин орчуулахаараа англиар God гэж явдаг. Тэгэхлээр сайн бодоод үзвэл Будда бол бидний адил хүн байсан. Харин Эзэн бол энэ орчлон ертөнц биднийг бүгдийг нь бүтээсэн. Тэр биднийг бие биенээ хайрлаж сайн сайхныг бодож, сайн үйл хий гэж бүтээсэн. Есүс бол Ертөнцийн Эзэний хүү. Бид гэмтэйгээс болж үхсэний дараа хязгааргүй олон хүн тамд унах байсан учир Ертөнцийн эзэн хүүгээ бидний өмнөөс гэмийн төлөөсийг төлүүлэх гэж явуулсан юм шүү. Бидний хийх зүйл бол Есүс минь миний бүх гэмийг уучлаач гэж дотроо үнэн сэтгэлээсээ гуйх явдал. Аяндаа амар тайван мэдрэгдэнэ.
Ерөнхийдөө бол Цорын ганц Бурхан байдаг тэр нь Ертөнцийн агуу их Эзэн юм шүү. Түүний гайхамшгийг бид өдөр бүр харж чадна. Хүн бүр давтагдашгүй бүтээл. яагаад энэ байгаль дэлхий бидэнд ийм их зохилдолгоотой байна вэ. ус, агаар, амьтан ургамал бүгд хүн бидний төлөө.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)