Хүссэн зүйлдээ маш ойртсон нь буюу сүүлийн хэсэг

Өөрсдийн дуунуудаа хүнд танилцуулахад нүүр улайхааргүй, дээр нь манай хөгжимчид (надаас бусад нь) үеийнхнээсээ тасарчихсан, дуучин маань зүгээр л супер болчихсон үе байлаа. Гэтэл цомгоо хийх мөнгө байдаггүй. Бааранд тоглоод олдог хэд бол гэрийн амжиргааг залгахаас өөр ид шидгүй. Гэтэл нэг студи бидэнд хандлаа. Та нарын бүх зардлыг бид гаргана, зүгээр л дуугаа бичүүл гэдгийн.

Тэгээд л 2 сар студид амьдарлаа даа. Зохиосон дуунуудаасаа шилж шилж арав гаран дуунууд бичүүллээ. Солонгосоос олшруулалт нь ирээд худалдаанд гарлаа. Яг энэ мөчийг л мэдрэхийн тулд залуу насныхаа нилээн хугацааг зориулсныг хэлэх үү, үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байлаа.

Сонсдог болж эхэлж байх шиг байна. Яриад байх шиг байна цаагуур чинь этр ккк. Одоо тоглолт хийх ёстой юм биш үү? Студийн захирал маань тоглолтын билетийг 12 000 төгрөг гэж байна. Бид нар ухаан алдах гэж байгаа юм чинь. Дундаж үнэ нь гадуур 5 000 л байсан үе. Гэтэл зөрүүдэлсээр байгаад хийлээ дээ. Тэгсэн эхлэхээс өмнө бид нар чинь юун хөгжмөө бодох, билет зарагдвуу л гэсэн баахан асуулт асуусан улс. Өөдөөс "бүх билет дууссан, 15-аар шаглагдаж байна" гэлээ.

Зиак тэгээд сэтгэл амарсан улс чинь ямар чадахгүй биш тоголлоодоо. Алж л байх шиг байна бодвол. Бүгд л дагаж дуулаад. Дуусахад бараг үзэгч нар бослого гаргахнээ. Дахиад хэдэн дуу дууллаа. Хэдэн сарын дараа тоглолтоо давтаж хийлээ. Ахиад л пиг хүмүүс.

Тэгээд цаашаагаа яасан гэхээр яагаачгүй. Бааранд тоглодог хэвээрээ. Хэдэн жил өнгөрлөө. Дараагийн цомгийн дуунуудаа хэн ч хийж чаддаггүй. Би муухай ааштай гэж жигтэйхэн амьтан ахиж бааранд тоглохгүй этр гээд бүгдэнтэй нь муудалцлаа. Манайхан ч гэнэт намайг ингэж хэлсэнд уурлаж байна. Гэтэл би зөрүүдлээд л, муудалцаад л байдаг. Би бүр тэднийг намайг үзэн ядахаас өөр аргагүй болтол муухай зан гаргаж эхэллээ. Нэг л өдөр бүгдээрээ надад хэллээдээ "За одоо ингээд чамаас больё доо. Бид нар өөрсдөө цаашаагаа явъя".....

Тэгээд л намайг дэмждэг цорын ганц фээнтэйгээ үлдсэн дээ. Нэр мэр өгчихсөн түүнд ккк. Тэр фээнтэйгээ өдөр болгон хамт байдгийг хэлэх үү гитар сайн сураарай гэх үү, гитар битгий сураарай гэх үү?

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
SSs (зочин)

Бааранд байснаас хүүтэйгээ айн?

goldfish

Aan bas lag l banshdee

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

Гоё хамтлаг байсан даа...

Boldoo (зочин)

huuhedteigee uldsen gej baigaa yumuu?

Хайрри (зочин)

Аль говь симба вэ хэхэхэхэх

Гэгээлэг нь...

Хайррий юун Говь симба Хайран хайран хамтлаг би ч сонсдог байсан хэрнээс ийм үүх түүхтэйг нь мэдэхгүй л явждээ. Тэхдээ фэнүүд чинь байгаа хэвээрээ шдээ. Баранд л тоглож балайтахгүй бол ч цуцуцу шүүрс алджийна

:-!

муухай аашт хм

Гүзээлзгэнэ (зочин)

Ямар хамтлгийн мээдкүй ч гунигтай л түүх бна

Мауз

сайхан түүх байна.

13

нэг дор бүгдий нь уншкаад хүлээгээд байсын..ямар хамтлаг байсан байх н вэ гээд толгойгоо гашилгаад суужын

TigerFish

чиний огт мэдэхгүй хамтлаг байгаа ккк

Dahilt (зочин)

hairan hamtlag. tarah yosgvi bsiimdaa 2dahi tsomogiin ehnii 2 promo ni bas goe shdee aimar goe... :(

Ховч Шаазгай

yamar hamtlag yum boldoo :D

Гэгээлэг нь...

Аахахах Цэнхэр шувуу толгойгоо гашилгаад яаандаа хэхэ. Тээ ТайгерФиш ах эхэхэ

MES POSTZ

Ямар хамтлаг үүэээ?

***ЛуНа***

Ямар хамтлаг бсийм болоо???
надад хэлчээч дэ...
би сонсдог ч бсийм билүү....

sanchiraa (зочин)

za ah guai um asuuchihuu ter gants fan ni bi mon uu?

Солнце

Би мэднэ

Feanor (зочин)

нууца задлаач!? :)

Ц (зочин)

Хамтлаг яаж тарсныг нь ч мэдэхийн байнаа ккк.

За тэгээд ганц фентэйгээ аз жаргалтай амьдраад байж дээ...

Joe.

сайхан түүх юмаа ... эхнээс нь уншлаа тэгээд яг тийм мэдрэмж би хэрвээ үзүүл лав галзуурнаа

enhee (зочин)

za ene hamtlagiig chin zunduu sonsdog durtai bailaa gej. neg udaa amdaj baigaad FM-r yavsan duug ni casettendeer record hiigeed , daraa ni neg parjiganasan yumiig kue mun olon udaa sonsoj bilee , yamar internet ene ter gej baisan ch bish, FM-r dandaa popsuudin l duu yavdag baisan uede

КО'шейк

2004-2005 оны үед Night train-ээр өвчилж явлаа. Монголд байгаагүй хамтлагаа байгуулж чадсан ... Харин байлгаж чадаагүй нь жаахан ...

batka (зочин)

нээрээ гитар гэснаас би бас их сонирхдийн хамт зүгээр л тоглдог газар байгаа юу

Улаан Хатан

Ммммм....Шөнийн галт тэрэг бсиоо?? Цахлайг их сонсдог бж билээ.

Sora

Ёооооооооооооё Тайгэр Фиш ах Найт трайны гитарчин бсымуууу Яааар гояын Даанч... Биширжийнаа таныг. Ганц зүйл асууж болох уу? Яагаад Шөнийн галт тэрэг гэдэг нэр өгсийн бэ?

Zoozhon

oh my god....my fav.........

1_khuuu (зочин)

tiger ahiin Nigth Trainii tuuhiig hezeee hoino no unshdag bnshdee minii amid hugjim sonsdog bolsonoos hoish Night Train-aar ovchilj blaaaaaaa

Хариука

өө танар одоо одоо л мэджаамуу би энэ блог нээгдээд шайгүрү,37,,, бичлэгүүд бичигдээд эхлэнгүүт л ойлгосонлдоо лаг ухаантай болхоороо:Р

Goseiko (зочин)

HI Tigerfish hamtlagiin duunuudiig mp3-aar haanaas olj avah ve

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)