Баарны хамтлаг

Зиак тэгээд Khan Brou-гийн захирлуудын нэг Ганхүү ах бид нарыг урлагийн томчууд болон энгийн үзэгчдийн хамт шалгах шалгалт эхэллээ дээ. Тайзан дээр "Шар айраг" хамтлагийн хөгжмөөр тоглосон юм. Хөгжим нь явж эхэллээ. Дуучин маань ч урд урдынхаас хүчтэй, сайн дуулж байгаа юм шиг санагдаж байтал дахилтан дээрээ гэнэт хоолой нь паг болдгийн. Дараагийн бадаг явлаа, зүгээр байна. Дахилт ойртлоо! Ахиад л паг. Хүмүүс инээлдэж байгаа харагдаж байна. Дуучнаас минь биш хөгжимчдийн буруу байсан л даа. Бид нар стандарт хөг гэж тэр үед мэддэггүй байсан, мэргэжлийн улсын хөгжмөөр буюу асар дээгүүр өнгөөр дуучнаа чарлуулцан байдгийн! Дуу ч яахав дууслаа. Хүмүүс босч байгаад, инээлдээд л маш удаан алга ташиж, шүгэлдлээ. 19тэй бацкаануудыг хийж байгаа царай нь. Ганхүү ах ирээд зүгээр дуулаач гээд уурласан маягтай, бас санаа нь зовсон маягтай зөвлөгөө өгч байна. Цаана нь дуулах ёстой ахиад дөрвөн дуу. Ахиад л нэг, хоёр, гурав, дөрөв. Цинннн.... Ихэнх нь амьдралдаа сонсоочгүй гадаад дуу. Инээж байсан улсын царай өөр болж байнаа. Дууслаа. Алга ташилт. Үлдсэн дуунуудаа ч дуусгалаа. Тэгэхэд анхны дуун дээр маш удаан алга ташиж байсан хүмүүс тэрнээсээ ч удаан, чангаар алга ташиж билээ. Үнэхээр тэдэнд "өөр" хөгжим тоглосон л доо. Ганхүү ах ч бидэнтэй гэрээ хийлээ.

Зиак тэгээд иймэрхүү байдлаар хэд хэдэн газар гэрээтэй болж аваад орой болгон бааранд тоглодог болж эхлэв. Байнгын гадаад дуунуудыг хуулна. Ур чадвар ч бага зэрэг өсч байна. Мөнгөтэй ч байдаг болов. Харин өөрсдийн дуугаа хийж байгаа юм огт алга. Хэдэн гитарын ая л зохиолоо. Хоёр, гурван жил боллоо. Залхаж байна гэж үнэхээр тоймгүй их. Тэгээд удалгүй бараг л тарах нь ойлгомжтой боллоо. Дуучин маань бидэнтэй адил тоглодог өөр нэг хамтлагт оров. Жилийн дараа би ч дагаад орлоо.

Энд л жинхэнэ өөрсдийн дуунуудаа үйлдвэрлэж эхэллээдээ. Энэ үе бол хамтлагуудад ховорхон олддог жинхэнэ онгодын үе байсан юм.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
JAGAA

Зүүдээ яриад байнуу үгүү юу. ямар нэртэй яадаг хамтлаг вэ

***ЛуНа***

бээгийгээр бөмбөгджийнаа тэ...
хэхэ...
нэг орж ирсэн чинь 80н юм бичцэн бна шд...
би энэ зун лаг гитар сурдаг баатар болсон чинь сургалтын эхний өдрөө суугаал завгүй болоод насс.....гэхдээ заавал сурнөө....

Chiquitita (зочин)

Aan iim tuuhtei ym bii vii :-).Yun zuud, unen bodit jinhene originally tuuhee yrij bhad..hehe

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

их л урт удаан түүхтэй хамтлаг бололтой.

:-!

бас л инээв инээд муутайн байна би

MES POSTZ

... next

Ц (зочин)

аан, 2-р хэсэг дээр байсан нь Night Train биш юмуу?

КО'шейк

Зөөлөн ... Дуртай байсаан

Улаан Хатан

Зөөлөн гэж дуутай ямар хамтлаг юм болдоо???

Би ярьснуууу...буруу?

C (зочин)

Night Train...Зөөлөн дуунд үнэн дуртай байж билээ..Одоо ч хааяаа сонсдог..Хааяаа сонсхоор хуучин юмнууд санаанд ороод сайхан байдын

C (зочин)

Энэ дууны хөгжим нь үнэхээр гоё

http://www.youtube.com/watch?v=mMHZwbI2b5I

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)