Хамтлагаа байгуулсан нь

За тэгээд найзууддаа нэг л их бүлтэрсэн хүн ч гэсэн өөрийгөө яг үнэндээ мэдээд байгаа учир Хурдын явуулсан гитарын дамжаанд сурваа. Очсон чинь 100 орчим охид, хөвгүүд шалгуулж байна. Урд нь тийм их гитарчид харсан биш, дээр нь яасан ч мундаг тоглодгийн. Сандарсан ч гэж жигтэйхэн. Тэгээд надад нэг цахилгаан гитар бариулаад "за юу ч хамаагүй тогло" гэлээ. Амьдралдаа цахилгаан гитар барьж үзээгүй болохоор эвгүй байна гэж нээрээ, дээр нь сандралын туйлд орчихсон хүн чинь хөгийн юм тоглолоодоо. Гэсэн ч тэнцчиж байгаан мэдээж, учир нь хүний тоогоор л мөнгө орж ирнэ шүү дээ.

Ингээд жинхэнэ хичээллэлтийн 3 сар эхэллээдээ. Хурдынхны лаг гэж нээрээ. Гитарыг тэгж тоглож болдог гэж зүүдэлж ч үзээгүй болохоор хэзээ ч ингэж тоглодог болно гэдэгтээ итгэхгүй байв. Итгээгүй болохоор ч тэр юм уу, эсвэл гитарчин гэж цаанаасаа төрдгиймүү бүү мэд ямар ч байсан дамжаагаа дуусахад тэдний ганц хуруугаараа л тоглож чадах юмыг сурлаа.

Зиак одоо хамтлагаа байгуулдгын байгааздээ. Багын найзаа шууд бөмбөрчин болгоод, коллежийн нэг найзаа гитарчин болгоод, нэгийг нь менежер болгоод эхэллээ. Хэдэн банзан гитар, түмпэн шанагаа аваад (бөмбөр орлуулдаг байсын) бас л нэг найзынхаа подвалийг тохижуулж аваад орлоодоо. Тэгээд л дуу сонсоод л, тамхи баагуулаад л, ирээдүйд хийх концертон дээрээ ингэнэ тэгнэ гэж маргалдаад л. Хөгжмөө дарж байгаа юм юу ч байхгүй баахан том том ярьсан л улс. Удалгүй менежер маань ашгүй дуучнаа ч оллоо. Тэгсэн Хурд ч гэж мэдэхгүй жинхэнэ орчин үеийн гадаад хөгжим сонсдог залуу. Би бол хажууд нь зохиолын дуучин байгаа юм чинь.

Дуучныхаа сонсдог хамтлагийг шүтдэг болчихсон, тэд нарын тав, зургаан дуунуудыг нийлээд тоглоод сурчихсан. Мяагийн туйл болсон, чанаргүй гэдгийг нь тэр үед мэддэггүй ч гэлээ ямар ч байсан дуугардаг цахилгаан хөгжимтэй хамтлаг чинь тайзан дээр гарахын бөөн хүслэн болно биздээ. Тэгээд л энд тэндхийн сургуулиудын шинэ жилээр тоглоё л доо гэж баахан царай алдсан хүмүүс.

Нэг гитарчны маань ах нь анхны захиалга олж өглөө. Очоод анхны дуугаа дуулж байсан чинь гэнэт бөмбөр таг түг таг түг гээд качин болоод явчлаа. Харсан чинь цангаа цохих гэж байгаад нэг цохиураа үсэргэчиж. Менежер найз маань тайзан дээр байсан төгөлдөр хуурын доор мөлхөж очоод цохиурыг нь олж аваад бөмбөрчинд маань өгч байгаа харагдаж байна. Арай гэж дуусгаад гараад бэлтгэлийн байрандаа очоод бөөн хэрүүл уруул.

Иймэрхүү маягаар баахан л газар үнэгүй тоглосон улс явж байгаад санаандгүй Khan Brou-д тоглохоор боллоо. Ширээнүүд бүгд дүүрэн. Танихгүй хүн алга. Дан одууд. Инээлдээд л. Бид ч тайзан дээр гарлаа. Өөдөөс хурц гэрэлнүүд аслаа. Хөгжмөө шалгаж дууслаа. Миний хөл гар чичирч байна. Бөмбөрчин маань цохиураа аваад нэг, хоёр, гурав, дөрөв..........

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Хариука

хэхэ тиймүү гитар барьж сурсан болгоннь хамтлаг байгуулдаг болсон эдр гэж атаархал ханхлуулаад гуцаад ч яахуу кк гэснээс энэ бичлэгчэн хэдэн ангитаийн:)

TigerFish

хэдэн ангитай юм бүү мэд гээлүү ккк. Одоо ганц үлдсэн

Үсрэгч

бөмбөрчин авхуу хэхэ

Joe.

гоя шүү зөөлөн зөөлөн гээл аан

эрт цагь үлэг гүрүүл нтр гээл

Үсрэгч

Joe: tigerfish ах "Шөнийн галт тэрэг" хамтлагийх юмуу?худлаа яриал

Мауз

яасан хөөрхийн? манай ангид бас нэг чухам хамтлагт дуулдаг охин байсан. би тэхдээ нэг ч удаа дуулжахыг нь сонсжагагүйлдэ.

тэгээд (зочин)

тэгээд тэгээд дуусгаачээ

Chiquitita (зочин)

Odoo bodood bhad shav shar shal nogoon fan n bsiin bno bi..keke. "unur bul" kinon dr gardagda, buzar lut amitan ym bna gedeg shig..

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

хэ хэ од болохын эхлэл айн

:-!

хаха инээгэд гарлаа за next

MES POSTZ

Ямар ч байсан мэддэг л хамтлаг болтой.

Би уншсаар л байна. За цаашаа явлаааа... этэр

DeeDee (зочин)

Night train hamtlag yumuu goy yumooo manai hamtlag hzee iim boloh bolooo kk

Ц (зочин)

танайх ингэж эхэлж байсиймуу?
би ёстой сонсож байгаагүйн байшд, ярьж өгөөгүй муухай ийн

Улаан Хатан

Гоя ^^

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)