Гитар дарж сурсан нь

Хонх хамтлагаа гэж.... Намайг пионер байхад ах эгч нар Хонхын дуунуудыг магнитфон дээр чангаар сонсчихсон, гитар дээр гоё дуунуудыг нь дараад л. Нийгэмд нэг л өөр юм болох гээд байгаа нь мэдрэгддэг байлаашд.

Лагерь дээр орой гэнэт нэг ах гитараа дарж байгаад "хөг нь гарчихжээ, энийг хөгөлж чадах хүн байна уу" гэдгийн. Тэгсэн нэг эгч "уул нь ингэж хөглөдөг гэсэн би даанч чаддаггүй юм" гэлээ. Би яахав ганц хоёрдугаар ангийн бацаан яаж хөглөдөг аргийг нь заалгаад ах эгч нарт хөгөлж өглөөдөө, сонсголтой гэж чигтэйхэн амьтан. Тэгээд хэдэн жилийн турш гитар тоголж чаддаггүй мөртлөө гитарыг нь хөгөлж өгдөг хүн.

Эгч маань 7,8 дугаар ангид орсон л үе. Ангийх нь банди нар бүгд гитар тоглоод сурчихсан. Эгчид үхнэ гэж жинхнээсээ үхнэ. Заавал манай давхарт гитар даран дуулж, гоё гоё ая тоглоно. Эгч бид хоёр хаалгандаа чихээ наацан ямар гоё тоглож байнаа гээд л шивэгнээд. Нөгөө л шартай бас хартай (эгчийгээ харамлаад) зангаараа эгчээрээ эмээ, өвөө, бясаа гурвын барилтыг заалгаж аваад дээр нь сонсголоороо хэд хэдэн ая өөрөө оруулаад эгчдээ дарж өгдөг боллоо. Дээр нь ээж төрсөн өдрийн бэлэг гээд гурвын гурван гитар бэлэглээд!

Хоёр жилийн дараа өөрөө орцонд гарчихсан ах нарт яаж тоглодгийг зааж этр. Хэн нэгэн охин хаалган дээрээ чихээ наачихсан гэж мэж мөрөөдөөд л... Хоёр найздаа хэдэн барилт заагаад өгчихсөн, өөрөө гоцлол аяыг нь дарна. Яваандаа гитар бол миний амьдрал болчихож байгаа юм. Нойлд суухдаа хүртэл гитараа барьчихсан байдаг байсан гээд боддоо!

1-р курсд орлоо. Ярьдаг юм нь гитар. Ганц монголоос сонсдог хамтлаг нь Хард Хуранга ккк. Өөр хамтлаг ч бараг байсан бишдээ. Найзууд намайг ядаж байхад хөөргөнө гэж тоймгүй. Чи бол яасан ийсэн мийсэн зийсэн гээд л. Тэгээд найзууддаа нэг зүйлийг маш чухал царайлж байгаад хэллээдээ. "Би монголын хамгийн лаг хамтлагийг байгуулна". 



start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
тэгээд (зочин)

тэгээд тэгээд тэгээд тэгээд

Chiquitita (зочин)

Baisan..

:-!

энэ одоо дутуу юм уншхаар тархи саараад явчдышт , нээх сайхан уншжийтал,,,,,

Maybe [10%]

Хард Хуранга??????????

Runner

дараа тэгээд нэг тоглож үзүүлниз. манай найз нар Калифорн хотелийг өгдөг байлаа гэж. Гоё ая шүү.

Цэнхэр нүдэн

хаха,гитар тогложаа хүн харахаар бас гоя шөөөө

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

ааяаяа

Хайрри (зочин)

За чамаар гитараа хөглүүлж байя хэхэ

MES POSTZ

Хаха Таалагдлаа. Дараагийн хэсэг рүү орно оо.

Чихээ хаалгандаа наачихсан сонсож байсан нь их хөөрхөн санагдав :Ъ

Ц (зочин)

Ааааааая......

Munkhlu (зочин)

baiguulj chadsan biz de!bas sain gitarchin

Улаан Хатан

Гитар ч гоё шүү. Нэг найзаараа байнга тоглуулж сонсдог байжулээ. Харин одоо өөрөө суржаагаа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)