Бичлэгэнцэр

Бага байхад нэг заваарсан гаргалгаа хийснээс болж түүхийн багшдаа баахан бангадуулсан нэгэн түүхээ бичье.

Добу мэргэнийг тэнгэрт хальснаас хойш Алунгоо эх ахин 3 хүү төрүүлсэн гэдгийг бүгд мэднэ. Гэтэл хоёр ах нь тэдний гэрт байх Малиг баяудын зарцын хүүхэд гэж сэжиглэдэг шүү дээ. Багыг нь Боданчир гэдэг, боржигон овог түүнээс эхтэй гээд.  Энэ нэрнээс л болж хамаг зүйл эхэлсэн юм.

Багшдаа өнөөх чинь шааж өгч байнаа:

"Од гэхэд хэцүү, гэтэл бүгд мэдээд байдаг нөгөө "хэнийг" чинь бид одонцор гэдэг биздээ. Эсвэл бичлэг гэхэд ч хэцүү зүйл бол бичлэгэнцэр гэх мэтээр яг юу гэж хэлэхэд хэцүү зүйлс дээр бид цар, цэр, цор гэх мэт дагавар залгадаг.

Малиг баяудын хүү ч юм шиг, эсвэл биш ч юм шиг бол тэр хүүг хэн гэхүү? Хэрэв үнэхээр зарцын хүү мөн бол бутач, эргэлзээтэй бол бутачинцар буюу товчхондоо бутанцар гэнэ" гэж мангартаад.

Тэгсэн багш "тэгээд юу гэж" гэж гээд нэг л ширүүн байна. Хариуд нь "Бутанцарыг монгол бичгээр боданчир гэж бичнэ" гэж авлаа даа би!

Тэгээд зогсчихгүй бүүр тэнэгтээд "Монголын нууц товчоо" гэж нэрлэсэн нь хүртэл хаадын үнэн түүхийг бла бла бла бла гэж мэгээд... ёооооё нээрээ одоо бодохоор хүйтэн хөлс дааварладийшд.

Хүмүүсээ намайг битгий загнаарай, би үнэхээр бацкаан байсиймаа. Юу гэж л аав ээж нар хүүхэддээ тийм нэр өгөөд сууж байв гэж, үнэн тэнэгээ би нээрээ :p


start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
***ЛуНа***

хэхэ...
жаахан хүүхэд гэхэд сүрхий л гаргалгаа хийсэн бна шд...
би түүхийн багшаар сурдийшд...

Оранж

хаха. чи нээрэ.

Хайрри (зочин)

Хаха яахав дээ жаахан л байсан биз тэгэхдээ л бас нилээн шиpүүн аашчээ хэхэ :)

ЭЭЛЭРЭГ (зочин)

ёстой бичлэгэнцэрцэр юмдагуудаа эдр

***ЛуНа***

нээрээ би нэг гаргалгаа хийхүү...
өглөө сэрээд байжийсан гэнэт чинитй бичлэгүүд санаанд орвоо хөөрхий...
зиа тээд ажилдаг дээрээс нь хүүхэдтэй гэсэн болохоор хэдтэй байж таархуу гэж бодов ...

Тэгээд бодлоо л до...Нэр нь TIGERFISH Монголчилбол БАРЗАГАС....Тэгэхээр мунхаг би бодохдоо Бар жилтэй Загасны ордны залуу юм уу да...БАР ЖИЛТЭЙ гэж бодуул...тийм ч хөгшин хүн биш юм чинь 86 оных гэж бодсон____энэ зөв үү...
ккккккк

***ЛуНа***

би бас сүрхий гаргалгаа хийсэн шүү хөөе...

TigerFish

Аймаар аймаар. Яг хэлж. Гэхдээ энэ нэр манай найзынх, би кусчихсийн нууцаар

чандага

хахаха луна эгч ааайиймар айн бусдын бодоогүйг боджийшүү кккк

***ЛуНа***

Хэхэ...Би ч бас мэргэжлийн онцлог гэсэндээ юм мэдкээд бнаа нтр....
Баригдчихвий дэ гусцийм бол...

TigerFish

Мэдцөөн. Угаасаа яг миний хажууд суудаг юм чинь хэхэ.

***ЛуНа***

өө тэгүүл өнгөрсөн хорвоо...
ширэн нүүрлээл суужий ...

Урнаа (зочин)

Боданчир-бутанцар ёстой хүүхдийн санаа байж дээ

Дээс...

за бараг л гашуун боловч үнэн гэх нь хаашааен .... зүгээр эргэлзээтэй...

Ицми

хаха Дээспи баараг үнэн гэхэд хаашаан тэхдээ зүээр худал гэхэд хаашаан юм биччиж :р7

TigerFish

үнэнцэр гээч хэхэ

Зочин

гэгээн мария, алунгоо хатан 2 бол яас юман дээр сайхан гарууд байсан байгаан гэж бодоодээдийн би лав

Хикару

яаяаяаяа тэгүүл одоо монголчууд бүгд бутанцарууд болно биз хэхэ. ууг нь бол хөөрхөн сэтгэсэн байна

Хариука

хөөрхөнцөр сэтгэсэн гаргалгаанцар гаргадаг бацаанцар байсан байна хэхэнцэр,, за болий хэхэ жоохон байсан гэхэд лаглышд энэ лунаа бас ямар лагын.

AEЯO

Хахаха за бараг л...

Tigerfisher (зочин)

Bi yostoi tuuh medehgui. Tigerfish ch gaiguiee. Medmeer l yum bna. Tuuhee medlee geed yu ch hiij chadahgui minii bie huurhii. tuuhee medlee geed yu ch hiihgui bga erh barigchid buur huurhii ch yumuu. Angiin bagsh nar bagad n erh barigchdiig aydaj cham shig zagnahgui tee tegsen bol arai uur bhgui yu...teee

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

сээгийнцэр бичиж үлдээв хэхэ

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

старфиш гэж нэг хамтлаг байдаг билүү тэ.

Ц (зочин)

хэ хэ хэ лаг сэтгэж байжээ

болор

нилээн нүүрэмгий хүүхэд байжээ.

Анжигай (зочин)

Сараа нэг дуун дээрээ яалт ч байхгүй Эзэнцэр намайг гэж дуулсан байдаг. Тэр одоо эзэн мөн үү? ч гэх шиг ха ха ха. Чиний блог ч агуу шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)