Би ч яахав битмийн ч ууж үзээгүй амьтан шүү дээ

"Би заримдаа" гэж эхлэх үү, "би хааяа" гэж эхлэх үү?

Би дандаа ингээд эргүүтээд байдгиймаа.......................өөө "би дандаа" гээд эхэлчлээшдээ. Эхнээсээ ингээд буруу эхэлчихээр чинь цаашаагаа бүр далийж өгнө л дөө яг.

Манайх нээрээ бага байхад л лав ядуу ч биш баян ч биш айл байлаа. Харин ганц гайгүй хөрөнгө маань гэвэл галт тогооны хананд байдаг Карло өвөөгийнх шиг нэг том зураг л байсан юм. Дэлхийн газрын зураг, аймаааар том. Бага байхад хараад ойлгох биш. Тэгсэн 2-р ангид ордог жил аав нэг удаа дэлгүүр гарахдаа "Чи хэрэв Токиог олчвол би ирэхдээ чамд чихэр авчирна" гэдгийн! Надад Тоуиьякъияао гэж байгаа юм шиг анх сонсогдож байлаашд нээрээ. Хэдэн арван минут нүдээ бүлтэртэл хайгаад олдоггүй, яаж ч олохов дээ, анх удаа харж байгаа юм чинь. Тэгсэн шударга загнадгиймдаа эцэг гуай харин чихрээ өгдөггүй байшд! Тэгэхээр нь шарандаа маргааш өөр нэг бас далжийсан нэр хэлүүлж аваад ёстой дэлхийг анх удаа тойрлоодоо гэрийнхнээсээ. Газрын зургаа хараад л байлаа, хараад л байлаа байдгүй. Өглөөнөөс орой болтол өөр юу ч хийлгүй харлаа, гэхдээ хэтрүүлэг биш шүү, олдоггүй. Ээж надад туслах гээд уул нь ямар юм хайсын гээд байдаг. Би хэлнэ гэж байхгүй, өөрөө олно гээд л гүрийчнэ шүү дээ. Олж байгаа ч юм байхгүй. Зиак тэгээд яг иймэрхүү таван өдөр өнгөрлөө. Нөгөө газрын зургийг чинь зүүдэлж бариад, дээр нь баахан хачин хачин нэрнүүд хоорондоо холилдоод ёстой хэрэг алгаа.

Тэгээд зургаа дахь өдрөөс хойш би дэлхийн газрын зурган дээрээс ямар нэгэн улс болон нийслэл, томоохон хот, нууруудын тухай асуухад хариултыг нь таван секунд ч бололгүй хэлдэг болсон юм. Одоо ч мартагдаагүй. Надад очиж үзсэн газар ховорхон ч, дуулаагүй газар гэж байхгүй. Гэтэл би чинь битмийн ч ууж үзээгүй амьтан шүү дээ гээлүү ккк.

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Үл мэдэх Effect

үнэхээр сайхан сургууль болж. сайн ч гүрийж сонирхождээ.үүний хүчинд л өнөөдрийн өндөрлөгт хүрсэн ч юм билүү тиймүү. манай аав бол намаг гурил илдүүлж сургаж байлаашд. лайтай наад чинь дугуй хэлбэртэй байх ёстой гээд л буцааж базаад л дахиулана. дуусангуут нэмгэн байх ёстой гээд л базаад дахиулж байлаадаа.

≡ Панда ≡

хөөх чи тэгүүл дэлхийн хаана чэгсэн төөркү юм байнашд тэ?
Битмийн гэж юу ийн? ууж гэжаам чинь шингэн эд байдаг байх тэ?

TigerFish

Тэгээд чиний хоол чинь гоё амттай байдгын байнашд кк.

Дээс...

хөөрхөн түүх байна

☺Инээмтгий kkk☺

Хаха би вол 5сэкунтэнд Монолоо ч олку дээ гэсс кк

Zeusy (зочин)

Хэхэ битмийн газрын зураг 2н хоорондох холбоог тайлбарлаад өгөхгүй юу :P

:-!

битамин ууж үзээгүй хэрнээ 5секудад юу ч байсан хурдан олдог гэжийн харин биднүүс битамин ууж уучаад ичку бол нэг юм олох гэж 10 минут болнооо гэжугаа санаа бөлгөө зөв үү зөв бол шагналаа авы

Үсрэгч

Манайд бас яг тийм том газрын зураг байдышд.Тэхдээ аав юм хум ол гэдгүй байсан л даа хэхэ:Би өөрөө сонирхолоороо л үзсээр байгаад.Аав хөөрхий надаа нэг "Манай дэлхий" гэдэг ном авч өгсийн хэхэ.Бага байхад намайг газарзүй нтр гэхээр гэрийхэн гайхаал юуны чинь газарзүй,Математик алгебраа сайн хий гэдэг байсышд хэхэ.Гэхдээ би 10аа төгсөөд Аялал жуулчлалаар сурсышд нтр.

Үсрэгч

Юун баахан товч намтар шиг юм биччих вээ би хэхэ соорриий

Цоомоо

инээв

Ицми

хахахаха энэ хүний бичсэн чухам үнэн болохыг би хамт нэг газар очсон хүний хувьд 100% батлан өгүүлэх бүлгээ

TigerFish

Аяа София минь 2уулаагийн очиж үзсэн газрын үзэсгэлэнтэйг хэлэхүү тиймээ хэхэ

chiquitita (зочин)

Витамин угаасаа ямар ч хэрэггүй эд байна лээ. Уугаагүй чинь их зөв хэрэг болж ээ..Тэгээд л........байгаашд.

Мауз

битмийн гэдэг чинь шар өнгөтэй гашуун юм мөн билүү?

***ЛуНа***

ХӨӨРХӨН ЮМ...
БИ БАС ГАЗРЫН ЗУРГАА ХЭДЭН ӨДӨР ШИРТДИЙМУУ...ККК

bj (зочин)

Та нарын яаж бичсэнийг Билгүүн номч Ринчэн гуай уншвал ч....

HAPAH (зочин)

shineer jijig hotoos tom hot bolj bui gazariig nemj cheejildeguu.

TigerFish

хэхэ 2-р ангиас хойш ахиж хараагүй тэр зургийг гээлүү

***ЛуНа***

ТЭҮҮЛ ОДОО МАРТАА БАЙЛГҮЙ ДЭ...

Би (зочин)

бага байхад цээжилсэн зүйл хүний санаанаас барагтай бол арчигддаггүй бөлгөө

Tigerfisher (зочин)

Aav chin yostoi mundga yumaa tm bolood l chi mundag bga shtee geluu... AImar ih chiher iddeg bolson bhda.

Сэгсгэр Сэрээ-Анааш (зочин)

Аав чинь их мундаг хүн юм аа

Зочин

Ulmedeheer hool hiilguulj idehsen .... kk ORANGE

Joe.

хэхэ гоя дурсамж байна

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Сайн уу.. өөрийн чинь бичлэгүүд их хөгжилтэй юмаа :D Маш их таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)