Эхнэрийн урхи болон TigerFish-ийн тавьсан занга

Миний бие сүүлийн арав гаран жил юуны учир туйлын баяр баясгалантай байгаа нууцаа та бүхэнтэй хуваалцая гэж шийдлээ.

Олон ангитай солонгосын кино үздэг болсноос хойш надад бий болсон таатай өөрчлөлтүүдийг та бүхэнд дуулгах гэж байгаадаа нэн тааламжтайгаар барахгүй та бүхэнд ч гэсэн энэ өөрчлөлтүүд бас бий болсон гэдгийг мэдэж байгаа миний мэргэн ухаан минь энэхүү цувралуудын ач гэдгийг дурдах хэрэгтэй.

Юуны өмнө "үүнгүйгээр би амьдарч чадахгүй юм байна" гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Аравхан минутанд багтаагаад хийчэхэж болохоор зүйлийг энэхүү гайхалтай уран бүтээлчид арван мянган минут болгож сунгаж чадаж байгаа нь найруулагчийн аугаа их ухаанаас гадна, үзэгч бидэнд ч гэсэн  удаан хугацааны зугаа цэнгэлийг эдлүүлж буй буянт үйл хэрэг даруй мөн! Түүнээс гадна ой ухаан муудаж, нийтээрээ уймраа болсон өнөө үед нэрийг нь санахгүй байгаа саванг минь хэзээ ч ахиж мартахааргүй болтол цээжлүүлдэгт гүнээ талархмуу. 

Хамгийн ач тустай нь юу вэ гэвэл, урд өмнө би эхнэртээ ямар тэнэг хүн шиг итгэдэг байгаа вэ!!! Гэтэл энэхүү кинонууд эхнэр хүн хаана ч, хэдийд ч намайг араар тавихад бэлэн байхаас гадна, юу юугүй хамаг мөнгийг минь салгаад явчихаж магадгүй, дээр нь хөөрхий ээжид минь цаанаа ямар дургүй байдгийг бат нотолж өгсөн явдал нь гэрэл тасарчихсан удаж байснаа гэнэт ирдэгтэй адил миний цэцэн цэлмэг ухааны үндэс нь энэхүү кинонуудыг үзсэнээс билээ. Үүнээс хойш ажилдаа явахад нь байтугай нөгөө өрөөнд орсон ч эхнэртэйгээ заавал хамт байдаг болсон бөгөөд энэ маань ч бидний хайр сэтгэлийг илүү бат бөх болгож өгсөн юм.

Түүнээс гадна би энэхүү гайхалтай зүйлийг ганцаараа үзээд байхаас сэтгэл үл төвдөн эхнэр, үр хүүхэд, ээж, аав, хамаатан садан, найз нөхөд, ард түмэндээ мөн үзүүлж чадсандаа арван цагаан буяны замаараа орсон гэдэгт гүнээ итгэнэм. Анх энэхүү кинонуудыг үзээд гол дүрийн жүжигчин нь яагаад өөрөө өөртэйгөө яриад байдгыг ойлгодоггүй байв. Харин олон дахин үзээд эхэлсний дараа би ч мөн адил толинд өөртэйгөө ярилцдаг болсон билээ. Олон жил ухаантай хүнтэй ярилцаагүйг хэлэх үү, ямар сэтгэгдэл төрснийг надаас өөр хүн үл ойлгоно.

Одоо миний хүү хэдий бага балчир ч гэлээ үеийн охинтойгоо тоглохдоо киноны гайхам сайхан үзэгдлүүдийг, өөрөө хэлбэл хэрэлдэх, хардах, салах гэх мэт зүйлсийг нэн ч сайн дуурайж байна. Энэ нь тэднийг одооноос амьдралын ухаанд сургаж байгаа зүйл учраас иймэрхүү киног гаргаж байгаа телевизүүдийн удирдлагад чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. Мөн иймэрхүү төрлийн кино гаргадаггүй бусад телевизүүдэд хандаж хэлэхэд та бүхэнд үзэх юм огтхон ч байхгүй гэдгийг хатуу сануулж байна!

Энэхүү кинонуудад ганц л дутуу зүйл буй нь хэзээ нэгэн цагт дуусдагтаа л байгаа юм. Тэр цаг мөч бол миний амьдралын хамгийн гунигтай үе бөгөөд киноны сүүлийн анги дээр гардаг хосууд эвлэрэлцдэг хэсэг бол найруулагчийн хамгийн том алдаа гэдэгтэй монголын бүх ард түмэн санал нийлэх бизээ. Гэлээ ч сайн хүмүүсийн буянаар дараагийн олон ангит кино ганц ч өдөр хүлээлгэхгүйгээр эхэлдэг нь үзэгч биднийг болон, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүнээ сурталчилдаг компаниудыг гүнээ хүндэтгэж байдгын баталгаа бус уу.

Ийнхүү өчүүхэн миний биеийг аз жаргалд умбуулж байдаг та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсээд, ахиж хэзээ ч ганцхан ангитай кино гаргахгүй байхын өлзийтэй ерөөлийг дээш дээш нь өргөн дэвшүүлье!


start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
13

хаха гоё егөөдөл байна

★㋡Арими㋡★

bi bas aimaar surtai shd kk
goy bichsn bna

Daima (зочин)

Ene zovhon egoo gej bodoyo. Ene serial gargadag TV-nuud boliochee UBS TV5 TV9 chinii zov odoo huuhduud yag ter kinogoor chin ovchilj hoorondoo tegj togloj bgaa heseg chin bur gunig toruulchlee eeeeeeeeeee Boliyo Mongoliin TV-uud hariu husie
Goyo boloson bna

Magiza (зочин)

iim muuhai hun baisiinmuu....

Jan gum (зочин)

хөөх үнэн саак бичжээ

Балхаа (зочин)

Баяралалаа хүү минь. Хичээнээ

Үл мэдэх Effect

хаха гоя гоя

Жулиа

хаха эн нээрээ

Ицми

хахахаха чи шөөөөө... үнннннэн тасархай бичжээ хахах

Аниргүй (зочин)

...

Мауз

гоя бичжээ. ТВ-ээр солонгос сериал, хоом шоппингоос өөр юм гарахаа байцым бишүү ернол.

TigerFish

Гарчиг нь гоё байгааздээ нтр ккк

≡ Панда ≡

хаха гоя хэлжээ

Аниргүй (зочин)

би солонгос сериал үзэх дуртай та нар зүгээр л нэг хэрүүл уруул үзэн ядалт өшөө авалт гэх мэт өнгөц л хархын. билгийн нүдээ нээгээд цаад утгыг нь ойлгооч

тэр чинь амьдрал гэдэг чинь байна шүү дээ бие биенээ хайрлаж байх л сайхан бээдгийм шүү дээ гэсэн асар том философи үзэл яваад байгааз дэй яг л ларс вон трьер л гэсэн үг гэшасссссс

Ицми

хахха Аниргүйгийн сүүлийн үг үнэн тас... бичас наад үгий чинь хэрэглэлээ этр :р

TigerFish

ёоооё тийм байлгүй кккк

Мауз

ингэхэд чи бяднийг ямар занганд оруулаадайн айн?

TigerFish

Удахгүй найз охинтой болох санаатай гээлүүү хахахаха

chiquitita (зочин)

Монгол эмэгтэйг солонгос эмстэй харьцуулж болно гэж үү?

Зочин

goyo blog bn...

TigerFish

chiquitita харьцуулаагүй байна

Хариука

хэхэ гоё бичжээ энэ гайтай цувралуудад дурлах сэтгэл минь үзэн ядалт болоод уджыгаалд монголын үзэн ядагчид маш олон болтугай эдр ернол үзкүүлол гаргакүүлдээ зангандаа олон хүнийг орууларай:) эхнэрийн урхид биш тайгерфишийн занганд ороорой хүнүүсээ

Zeusy (зочин)

хэхэ давгүй сайхан бичиж

lag iin (зочин)

чи сонирхол татжийшүү, тайгерфийшээ

Ц (зочин)

Олон жил ухаантай хүнтэй ярилцаагүйг хэлэх үү гэдэг хэсэг гоё байлаа... хэ хэ

kinogoor ovchlogch (зочин)

chi ooroo er ni gants udaa ch gesen solongos serial uzej uzsiimuu

legion (зочин)

хаха за со яавж лайтай занга бэлдэж сурдаг юм бил үү.бар загас ч 1 занга бэлдцэн бас сурсан бноо.
ернол савангийн дууриьд ороод байгаа ш дээ хаха.үзэхэс өөр ямар ч сонголтгүй болгож байгаа юм чинь одоо яая гэхэв

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)