Хойд насандаа царцаа болно гэнээ намайг!!!!!!

Ёстой нэг бурна гэдэг чинь энэ байхдаа, арай ч дээ. 

Яг юунаас эхэлсэн гэхээр ингэсийн. Найз маань  "нас барсан хүнд зулын гэрэл асаахгүй бол нөгөө хүн нь төөрч мөөрөөд замаа олохгүй" яадаг ч гэнүү баахан юм ярихаар нь "тийм хямдхан амьдрал байхаараа яадаг байнаа. Нэг муу зулнаас болоод би бурхны оронд очихгүй юу тэ. Тэгснээс бараг гэрлээ асаачихвал илүү тод юм биш үү" гэлээ. Дээрээс нь нэг л эгдүү хүрээд "Чингэс хаанд зул асаасан гэж бодохгүй л байна шүү. Бурхан багшид ч бас. Тэд нар одоо төөрчихсөн явж байгаа юм байна л даа. Төвд, манайх 2 л бурхны оронд очдог, бусад нь бол...." гэсэн чинь найз маань уурандаа "чамд зул асаахгүй, тэгэхээр чи төөрсөндөө болоод төрлөө алдана. Хойд насандаа царцаа болох болтугай" гээд хундагатайгаа өргөчдөг байнашд. Паах ёстой, уур хүрч уушиг савсайсан гэж бодож байна уу? Ёстой үгүй. Харин царцаа болохоос айсандаа болоод нам жим болдог байнашд гээлүү. Удалгүй жаал юм бодлоо. Тэгсэн...

Би энэ Бурхны шашныг, Бурхан багшийгаа ёстой нэг буруу ойлгодог юм шиг байна лээшд нээрээ. Юу гэж ойлгодог гэхээр:

Хүн урд насандаа болж үзээгүй төрөл гэж байхгүй. Чи хонь ч байсан, чоно ч байсан, шувуу ч байсан. Энэ болгонд чинь чиний эх болсон амьтан нь чамайг яг одоогийн ээж шиг чинь л хайрлаж байсан нь мэдээж. Тэгэхээр өчигдөр болон өнөөдөр чамд тусалсан хүн байхад чи өчигдрийн ачтанаа мартаж болохгүй. Урьдны ээж болж байсан амьтдаа өнөөдрийн ээжээсээ дутуу хайрлаж болохгүй. Тиймээс байнга "эх болсон зургаан зүйл, хамаг амьтдын тусын тулд" гэж бодож бай энэ тэр гээл. Тиймэрхүү юм л айлдсан байх гэж боддог юм. Тэрнээс зул, цөгц мөгцхөн айлдаад байвал айн юу гэж багш гэдгийн, лам л гэнэшд хэхэ.

Тэгэхээр энэ бол урд хойд нас, сүнсний тухай биш Хувьслын онолын тухай Бурхан багш номлосон гэж бодоод байгаан. Энэ хүн төрөлхтөн энэ хэлбэр дүрсээ олтлоо хичнээн их зам туулсан гээч. Ёстой л болж үзээгүй амьтан гэж байхгүй. Хоорондоо уялдаагүй нэг ч зүйл байхгүй.

Хэрэв өнөөдөр чи Бурхны бүтээсэн энэ гайхалтай байгаль, дэлхийгээ хайрлахгүй бол хойд насандаа царцаа болж төрнө. Чиний хойд нас бол чиний үр хүүхэд. Ус нь дуусчихсан, цөлжилтөөр дүүрэн энэ дэлхийд чиний хүүхэд царцаа шиг амьдарна.

Багшийн айлдсан үйлийн үр гэдэг чинь л энэ гэж бодож байна даа энийг тоож уншихгүй, уул тахьсан, гууль зохиодог, дээгүүр харж алхсан авилгачин царцаанууд минь! гээд байхгүй юу.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
ЖаКа

Нээрээ тийм байна шд хэхэх...... Зөв зөв!!

аниргүй (зочин)

бас л өвөрмөцийн тээ??? би ёстой ингэж харж байгаагүйн байна

Ицми

хэхэ бүхнийг хайрлаа хайрлаа явчий :р

АмиГо (зочин)

Энэ бол чиний л бодол гэж хэлмээр байна, гэхдээ атаархсандаа ... хэ хэ ... Нээрээ их гүн бодсон байна, яг философич шиг ... Ер нь амьтан бүрт л зовлон бий. Гэвч бурхан хүнд арай илүүг үүрүүлдэг юм шиг санагддаг. Тэгэхээр хойд нас гэж байдаг бол заавал хүн болно гэх бодол надад лав төрөхгүй байна. Харин яг өнөөдөр бол хүн шиг амьдарна аа...

Гэгээлэг нь...

Үхээд л мэдэх байхдаа

TigerFish

Тэгсэн нээрээ царцаа болчуул яанаа ккк

САНАСААР

тэр чингисийн зул унтраад замаа олохгүй нааж байгаа бол үнэн байх хахахаа

jochin (зочин)

avilgachin tsartsaanuud mini! hihi

Sabrina

олон зүйл дээр санаа нийлэхгүй ч гэсэн нэг зүйл дээр бол санал нэг байна, бурхан болон бодь мөрийг шарын юм уу христын эсвэл лалын шашин гэх талаас нь биш яг ингэж харж чадаж байж л хүнд өөрийн шашнаа тулгахгүй хүний ч шашныг хүндэлдэг хүн гарах байхдаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)