Энэ ёстой сүпер зурхай муусайн хүүрнүүдээ хахаха

2012 оны 05-р сарын 01 Нийтэлсэн TigerFish

Хонь (March 21-April 19)
Арай дэндvv тvрэмгий, хэрцгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг гэж болно. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Гол төлөв мэлрээд зогсож байхдаа элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугvй, шар айраг, бvдvvлэг наргиа цэнгээнд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан. Гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг. Гэр бvлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгvй vрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу vедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.


Yхэр (April 20-May 20)
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа “салхи хаашаа хамхуул тийшээ” гэсэн зарчмыг мөрдлөгөө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг “бууны нохой” байдаг. Төрөлхийн жvжиглэх авъяастай болохоор эрчvvд нь өгөөмөр хvн, хvvхнvvд нь бусдын төлөө зовсон хvн болж жvжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гvнд бvгдийг vзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггvй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгvй чимээгvй мөртлөө уйгагvй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сvvлчийн “гаагааг” нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, ”добрый” байв ч vнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсvvлээд хөгширтлөө гэр бvлээ vргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч өөртөө ч итгэдэггvй. Хvрч, авч чадах бvх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгvй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.


Ихэр (May 21-June 21)
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хvvхэд. Насанд хvрч бvх хариуцлагыг өөрөө vvрнэ гэхээс боож vхсэн нь дээр гэж боддог. Тийм ч учраас хэн нэгний хvзvvн дээр сууж аваад өөд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зvйл нь vхэр холдтол vг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал vvслээс авахуулаад улс төр хvртэл бvх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд тvvнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагvй бясалгаж суух дуртай болно. Жvжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгvй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггvй. Зочид хvлээж авах дуртай ч ихэвчлэн өөрийнхөө чалчаа яриагаар дайлах нь бий.


Мэлхий (June 22-July 22)
Бvтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бvрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу vзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгvй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хvнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх 
дуртай. Дэндvv их айснаасаа болоод хvн рvv тvрvvлж дайрч магадгvй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нvх рvvгээ харайлгадаг. Дур нь хvрвэл баруун солгойгvй бvгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хvчтэй, өөртэй итгэлтэй хvн гэж харагдуулах дуртай. Гэвч vнэндээ бол жинхэнэ туулайн зvрхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.

Арслан (July 23-August 22)
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггvй гэхэд хилсдэхгүй. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болоод ирвэл сэтгэлээр унадаг. Өөрийгөө агуу, хамгийн хүчирхэг, алдаа мадаг огт гаргадаггvй төгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.


Охин (August 23-September 22)
Заан шиг бахдам эелдэг ч ухаан багатай хөлдvv. Нарийн, харамч, vглээ, хэрvvлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хvсэл нь хаа ч явсан хvмvvсийн дургvйг хvргэдэг. Yглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдалдаа тааруулан ажиллана гэж байдаггvй. Өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндvv дэлгэрэнгvй төлөвлөгөөг бичиж суудаг. Хvмvvст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу vгvй юу ер хамаагvй. Бvх зvйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бvхэн нь уйтгартай, нvсэр болдог. Гэхдээ нэг зvйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон vеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгvй.


Жинлvvр (September 23-October 22)
Аз нь харьчихсан гэж болохоор хvмvvс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах болон наргианы мэдрэмж нь хvvхэд шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бvтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргах тал дээр ёстой нэг чаддаггvй хvмvvс гэвэл тэднийг л хэлэх байх. Өчvvхэн шийдвэр гаргах хэрэг болоход ч гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан нь самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггvй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хvн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

Хилэнц (October 23 - November 21)
Хол эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, “боов vмхvvлж” будаа болгоно. Зорьсондоо хvрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имиджтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.


Нум (November 22-December 21)
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггvй нь давуу тал гэлтэй. Тав арван минут vг сольсны дараа чимээгvйхэн нам цохих хvсэл тэдэнд аяндаа төрдөг. Хар багаасаа л өөрийнхөө тэнэг хvсэл, vзэл бодлоо бусдад тулган хvлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгvй өөдрөг зан нь бvх л амьдралынх нь туршид өөрт нь яршиг тvвэг удаж байгааг мэддэг ч vгvй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгvй хоол идэж, уух боломжтой олон хvн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.


Матар (December 22-January 19)
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хvйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хvсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчvvхэн төдий зvйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггvй. Хvvхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгvй, бvдvvлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгvй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө vл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзлийн санаанд оромгvй нийлбэр байдаг болохоор vргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.


Хумх (January 20-February 18)
Бодит амьдралаас дэндvv тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо vрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргvvлж өгдөггvй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургvй. Ойр дотныхоо хvмvvсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бvдvvлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан vедээ гар таталгvй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд тvvнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжvvлэхэд vрээд vгvй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.


Загас (February 19-March 20)
Хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггvй. Заримдаа хаана нь худал, хаана нь vнэн байгаагаа өөрөө мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан vргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдэж, vргэлж өөгvй мултарч байдаг ч vvнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бvхнийг ашиг хонжооны төлөө бус харин “урлагийн төлөөх урлаг” буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Хэн нэгнээс нууцаар наймаа хийхээс буцахгvй. Ажил хийх дургvй, чаддаг ч vгvй. Дээр ямар ч барьцгvй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

Шифрегайтын түүвэрлэсэн онч мэргэн үгс

2012 оны 04-р сарын 17 Нийтэлсэн TigerFish

"Соёлтой хүний халаас хогийн сав шиг байдаг" Тиграсус

"Боловсрол мэдлэгийг зөвхөн диплом төдийхнөөр хэмжих аваас "талх" гэсэн бичигтэй тоосгон дээр цөцгий түрхэхтэй адил юм" Фишрус

"Ажилдаа дуртай нь аргагүй очихыг хүсвэл ажлынхаа хүнд дурла" Т.Фиш

"Одоо дэлхий хавтгай болчихлоо гэж яг юугаа солиороод байгааг би одоо болтол ойлгодоггүй" Тайгалилей

"Тэнгэрт заларчихаад диваажинд жаргалтай хэвтжийсэн чинь толгойныхоо урдуур хар юм унжуулцан бөмбөрчин чамайг дуудаад биендээ оруулангуутаа архи гудраад байвал чи уурлана биздээ" Хөхчүлиүс

"Өөр юу зохиожийлоо байз" Мартамхай

"Аан тийн" Санамхай

"Зодох байтугай загнахгүйгээр хүүхдийг хүмүүжүүлж болдышдээ" Бамбар жараахайн аав

"Санта байдгийн байлээ, сая төгрөг өгөөд явсан" Эмсиэс

"Буу барьсан заваан алуурчин минь ан хийхээ болиоч сдакаа" Шиф.Т

"Чи амьтны мах иддэг л биздээ" Тэнэгсда

"Чи амьтны арьсан хувцас өмсдөг л биздээ" Баснэгтэнэгсда

"Өсгөж үржүүлсэн амьтнаа л алалдаа" Барзагас

"Хүн юуны тулд амьдардаг вэ? Нэгэнт төрчихсөн болохоор үхэх хүртлээ сонирхолтой уйтгарлая" Шифрегайт

"Чи хаана жаргалтай байна, тэр чиний эх орон" Хэн ч хэлсийн бөө мэд. Энэ бол хамгийнаас хамгийн сайхан үг. Би хэн нэгэн хүний, хэн нэгэн хуулийн этгээдийн, хэн нэгэн даргын, хэн нэгэн балай гарын зохиож олсон "үзэл санаа" гэдэг зүйлийг дагах ямар ч хүсэл алга. Чи ийм байх ёстой, ингэх ёстой гэсэн бла блаагаа хэлвэл хоёр чихээрээ сонсоод хошногоороо унгаад гаргачих учир амь насандаа хайртай нь ам хамраа таглана уу гшс хаха.



Өөртөө итгэлгүй хүнд зориулсан бичлэг :p

2012 оны 04-р сарын 09 Нийтэлсэн TigerFish

- Чамд надаас өөр уулздаг ч юмуу холбоотой хүн байдгуу?

- ммммммм нөгөө юу л даа...

- Тэгэхээр байдаг гэсэн үгүү?

- ммммммм....

Угтаа бол байхгүй гээд хэлчихээр үнэн болох гээд байдаг. Гэтэл итгэхгүй гэдэг нь харцнаас нь тодорхой. Цаашид ч бас байхгүй байгаасай гэж хүсээд байдаг. Гэтэл насан туршдаа хайрлаад явчихаар хүн мөнүү бишүү. Хүн ер нь гөгшрөөд ирхээрээ хүнд итгэхээ болиод, ганц бие амьдралын хэв маягтаа дасчдын байна хүүхдүүд минь.

Тэгээл дурлах гэдэг чинь ийм шат дамжлагтай явжаагаашд

1. Царайг нь хараад царайлаг юм байнадаа гэж бодно

2. Найзаасаа түүний тухай асууна

3. Найз нь "царайлаг л юм байналээ" гэнэ

4. Царайлаг учраас дурлана.

За тэгээд дурласан хүнтэйгээ сайхан сээгс хийчий гэж хэн ч бодолгүй л яахав. Тэгээд

1. Унтана

2. Найзаасаа түүний тухай асууна

3. Найз нь "сээгсдээ сайн л юм байналээ"" гэнэ

4. Сээгсдээ сайн гэдэгт нь итгэнэ :p

Гэнэт манай найзтай унтцан юм чинь энэ яг явдалтай байхаа гэж бодонгуутаа

1. Явдалтай байх гэж бодно

2. Найзаасаа түүний тухай асууна

3. Найз нь "арай үгүй байлгүйдээ, хүнд итгэх хэрэгтэйшд" гэнэ

4. Явдалгүй гэдэгт нь итгэнэ

Гээээд ингэс тэгэсхийж байтал олон жил өнгөрнөдөө. Тэгээд сүүлд нь нээх аймаар хөгшрөөд ч байгаа юм шиг мэдрэмж үе үе биш өглөө болгон төрнө. Гэнгүүтээ

1. Хөгширөөд байна гэж бодно

2. Найзаасаа өөрийнхөө тухай асууна

3. Найз нь "юу балайраад байгаан амьдрал дөнгөж эхэлжийншд" гэнэ

4. Гэнгүүт нь ахиад л дурлаад явчина шүүдэй хүүхдүүд минь гэж мэгээд :p

1 удаад 200-300 сая бака чика ноовияа

2012 оны 04-р сарын 09 Нийтэлсэн TigerFish

Эзэн Бүтээгдсэн аравдугаар онд миний бие энэ ертөнцөд Цэрэг Эр болон томилогдон ирсэн билээ. Түүнээс өмнө би хэзээ, хаана, юу хийж байснаа огтхон ч санадаггүй боловч хожим болсон Их үйл хэргүүд миний ухаан санаанаас хэзээ ч арилахааргүй ул мөрөө үлдээжээ...
Анхдугаар өдрөө би Зөнч гэгддэг нэгэн өвгөний удирдлаган дор очив. Өдөр бүр тулааны бэлтгэл хийх мянгаад эрчүүд байх агаад зүүн жигүүрт намайг хуваариллаа. Зөнч өвгөн өөрийгөө Эзнээс хамаагүй өмнө бүтээгдсэн, ертөнц үүссэн өдрөөс хойш болсон бүхий л үйл явдлын гэрч нь гэж хэлдэг байв. Түүнийг бүгд хүндлэх бөгөөд хэлсэн, тушаасан болгоныг нь үг дуугүй биелүүлцгээх аж. “Бидний нэн түрүүний зорилго удахгүй эхлэх Аугаа их тулаануудад эрчимтэй бэлдэх явдал билээ. Дасгал сургуулилтаа хамгийн сайн хийсэн нь л дайнд амьд үлдэх болно” хэмээн хашгирах Зөнч Өвгөний харц нь бүгдийг мэддэг эрдэмтэн, эсвэл гүн ухаантных шиг санагдав.
Бэлтгэл сургуулилт хийдэг хуаранд маань өдөр өдрөөр цэргүүд нэмэгдэж ирцгээх бөгөөд бие бялдар, зан араншин, авъяас чадвараараа бие биеэсээ ялгаатай ч ганц л зүйл дээр адилхан байсан нь дайтах урлагийн талаар анхан ч шатны мэдлэггүй байсан явдал юм. Үүнд Зөнч өвгөн их л дурамжхан байх бөгөөд “Та бүхний нэг нь ч дайнд амьд үлдэхгүй” гэж хэлнэ. Гэвч бусдын хэлдэг айдас гээч зүйл цэрэг эрс бидэнд байх ёсгүй тул амьд үлдэх, эс үлдэх нь хэнд хамаатай билээ. Бид зөвхөн дайныг л хүсч байв.
Нэгэн өдөр бидний бэлд нь хуарагнан байдаг уул бага зэрэг чичирхийлэн хөдлөх шиг боллоо. Зөнч яаран гүйж ирээд зүүн баруун жигүүрийн дайчдаас хамгийн сул доройчуудыг нь сонгон жагсаагаад Дайны Хаалгыг анх удаа нээн тулаанд илгээчихэв. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн юм. Түүнээс хойш газар үе үе чичирхийлэн хөдөлдөг болж олон ч цэргүүдийг тулаанд явуулав. Тулаанаас хэн ч иргэж ирсэнгүй. Цаашдын олон тулаанаас ажиглаж байхад Дайн бол гарцаагүй бөгөөд мөнхөд үргэлжлэх юм байна, дайнд явсан бол хэзээ ч иргэж ирдэггүй харин тулаан болгоны дараа шинээр татагдан ирж буй цэрэг эрс улам л хүчирхэг бие бялдартай, жинхэнэ дайчид байдгийг мэдэж авлаа.
Цэрэг эрс дотор дуучин, зураач, илтгэгч, яруу найрагч, зодоонч, хэрүүлч, гүн ухаантан гээд төрөл бүрийн улс байхаас гадна бие биенээ хачирхалтайгаар хайрладаг эрс ч байлаа. Харин Зөнч өвгөн энэ олон цэрэг эрсээс зөвхөн надад л тун сайнаар хандаж байсан нь сонин санагдаж байв. “Юуны тулд, хаана, хэнтэй дайтахыг чи өөрөө харах болно, харин цаг чинь болоогүй” гэж байнга хэлнэ. “Би бэлэн байна, би тулалдахыг хүсч байна!”...
Олон олон дайн болж өнгөрлөө. Гэвч хэсэг хугацаанд тулаанд орох гэж цэрэг эрс их хүлээдэг болсон байв. Учир нь Газар дэлхий орвонгоороо эргэн галав юүлэхнүү гэмээр чичрэн хөдлөх авч Зөнч өвгөн мансуурсан байдалтай үүрэглэх бөгөөд Дайны Хаалгыг удаж удаж онгойлгоно, эсвэл бүр тэр чигээр нь хаачихаад унтаад өгдөг нь цэргүүдийн уур бухимдлыг ихэд төрүүлж байв. Гэтэл зарим тохиолдолд удаан хугацаагаар дайн болж өгөхгүй, уулын хоёр бэлээр дүүрэн цэргүүд шахцалдан ядан байхад гэнэт Дайны Хаалгыг нээн бүгдий нь тулаанд хөөгөөд явуулчихна. Гэвч намайг явахыг хориглосоор л. Үүнээс болж Зөнчид итгэх итгэл маань буурсаар хэзээ ч дайнд явахгүй байх гэдгээс айж эхлэв...
Нэгэн удаа Дайны Хаалгаар ер бусын хачин биетэй, хэн ч урьд нь харж байгаагүй нэгэн цэрэг орж ирсэн юм. Тэрээр манай цэргүүдтэй ганцаар тулалдах бөгөөд үхэтхийн унах цэрэг эрчүүд маань буцаж амилах боловч тэрхүү хачин биетэй цэрэг болон хувирч байв. Тулаан маш удаан үргэлжилж дайснууд тоогоор нэн олон болов. Бид тэдэнтэй тулалдан юу юүгүй ялагдахын даваан дээр гэнэт тэнгэрээс хүлэг баатрууд нисч ирэн тэднийг устгаад өөрсдөө ч алга болчихлоо. Зөнчийн хэлснээр бол Эзэн бидэнд тусалсан аж. Үүнээс хойш дайн бололгүй маш удсан юм. Гэвч цэргүүд цугларсаар байсан тул сүүлдээ багтаж ядсан их цэргүүд уулын бэлд гиюүрэн сууцгаадаг болов. Тэгж тэгж Дайны Хаалга ахин нээгддэг болсон бөгөөд Зөнч өвгөн мансуурахаа ч больжээ.
Хаалга нээгдэхэд нэг бол харанхуй, чийглэг агаар, эсвэл хурц гэрэл цацруулсан хуурай агаар орж ирнэ. Нэгэн өдөр Зөнч надруу тун нухацтай харан “Одоо л жинхэнэ дайн болно. Бэлэн байгаарай” гээд урьд өмнө хэнд ч үзүүлж байгаагүй газрын зураг дэлгэн харуулав. Өтгөн ой шугуй, давст нуур, олон салаа гүн ангалууд бүхий тэр зурган дээр хэрхэн яаж явахыг надад заан өгч цээжлүүлэв. Тэгээд энгэрээсээ цагаан өнгөөр гэрэлтэх нэгэн зүйлээс хэсгийг өгөөд “Энэ бол мөнхөд үргэлжлэх амьдралын ус, ертөнц үүсэхэд Эздийн Эзэн надад өгсөн юм. Чи үүнийг үргэлжлүүлэн авч явах тавилантай билээ” гэв.
Тэнгэрийн хаяа улайран цаг нь болжээ!!! Уул тэнгэрт тэмүүлэн улам л сүр жавхлантай харагдах бөгөөд Зөнч өвгөн дайны хэнгэргээ цохилон галзуурсан мэт бүжиж эхлэв. Зүүн баруун жигүүрийн дайчид эгнэн жагсаад хаалга нээгдэхийг хүлээн газар хөдлөлтөнд дайвалзан зогсоно. Хэнгэргийн нүргээн улам сүртэй болж, газар хөдлөлт дээд цэгтээ тулах агшинд Дайны Хаалга нээгдэн, шахцалдаж ядсан цэргүүдтэй хамт уухай хашгиран дайран орлоо. Түнэр харанхуй, чийглэг, анир чимээгүй байна. Анх удаагаа “хэнтэй байлдах юм бэ?” гэж бодов. Гэнэт энд тэнд үхэтхийн унах цэргүүдийн ёолох дуу гарч эхлэв. Харанхуйд тэмтчин урагшилж байтал нэгэн улаан гэрэл маш хурдтай ойртож ирээд толгой руу цохиод авлаа. Өврөөсөө гэрлээ гаргаад орчныг сайтар хартал намайг цохисон залуу саяхан баруун жигүүрийн хуаранд ирсэн яруу найрагч аж. Ийш тийшээ харвал тулалдаж байгаа цэргүүд нь бүгд манайхан байв. Бид дайснуудтай биш хоорондоо тулалддаг юм байна!!! Босч ирээд өнөөх залууг ганц л хүчтэй цохив. Үхэтхийн уналаа. Гарт нь байсан гэрлийг аваад цаашаа явж байтал хоёр залуу гараад ирэв. Эхний залуугийн цохилтоос нь бултаад нүүр рүү нь буулгатал нөгөө нь дайраад ирлээ. Өрсөж цохиод унагав. Тэдний цэнхэр, ногоон гэрлийг өөрийнхөө гэрлэнд нэмэв. Үзэгдэх орчин хангалттай болсон байна. Цаашаа хэд хэдэн амжилттай тулаан хийгээд ийш тийш харвал бүгд унасан байх бөгөөд цор ганцаар би л амьд үлдсэн бололтой.
Зөнчийн хэлж цээжлүүлсэн газруудаар явав. Ард өтгөн шигүү ой, хажууханд давст нуур луу ордог зам. Урагшаа л яваад байлаа. Хүрэх газартаа дөхөж байтал гэнэт миний адил хурц өнгийн гэрэл барьсан хүчирхэг дайчин өмнө маань гарч ирэв. Түүнийг таних аж. Бэлтгэл дээр хамгийн хүчтэй өрсөлдөгч маань байсан билээ. Өрсөж цохитол тэрээр бултаад би барьж байсан гэрлүүдээ бүгдий нь гараасаа алдчихлаа. Гэвч гэрлээ алдсан нь надад давуу тал өгчээ. Нэг гар маань мөн суларсан болохоор түүний удаа дараагийн цохилтыг хааж байгаад нөгөө гараараа элгэнд нь тун хүчтэй цохив. Ахиж өндийсөнгүй. Газраас түүний гэрлүүдийг өөрийнхөө гэрлүүдтэй түүн автал өнгө өнгөөр туяарсан гэрэл болон нийлээд бие рүү минь шингэчихэв.  Хязгааргүй их хүч чадал амтагдалаа. Ийнхүү гайхашран зогсч байтал гэнэт урьд өмнө огт харж байгаагүй гоо үзэсгэлэнгийн дээд, хязгааргүй их хүсэл тачаалын эзэн болсон Цор Ганц зогсож байсан юм...

Эрт цагт л болсон санагдаад байгаа юм. Тэнгэрийн оронд бурхад болон чөтгөрүүдийн тэмцэл оргилдоо хүрэн, орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, газар дэлхий дээрх амьдралыг умартан байх тэрхэн мөчид нэгэн зуршил хорвоод мэндэлж гэнэ. Хэдэн сарын турш зөөлөн, бүлээн усанд байсан түүнийг хуурай, ширүүн орчинд гаргаад ирмэгц хамаг биеийг нь зүүгээр шивэх мэт өвтгөв. Тэссэнгүй уйллаа. Маш удаан уйллаа. Гэтэл зөөлөн бамбагар зүйл ам руу нь ороод, түүнээс нь урьд өмнө амсаж байгаагүй амтат шингэн асгаран амыг нь дүүргэв. Залгиллаа. Өвдөж байснаа ч мартаад унтаад өглөө..... Хэдэн сарын турш өнөөх сайхан зүйлээ уухыг хүсэхээрээ уйлдаг болов.

Ийнхүү зуршлын анхны зуршил нь "уйлах" болжээ.

Гэвч түүнийг том болохын цагт нөгөө сайхан амтат ундаа нь ор сураггүй алга болчихож гэнэ. Өдөр уйлсан ч, шөнө уйлсан ч, чанга хашгирч уйлсан ч шидэт ундаа ирсэнгүй. Тэр уйлсаар л. Гэхдээ уйлах тоо нь багассаар. Сүүлдээ уйлахаа ч болив, уйлахаасаа ичдэг ч болов.....

Өөр өөр амт бүхий зүсэн бүрийн унд ууж үзлээ. Анхны тэр сайхан амтыг хайгаад уугаад л байв. Гэнэт нэг хачирхалтай зүйл болсон нь, өнөөх зуршил тун хачин амт бүхий нэгэн шингэнийг амьдралдаа анх удаа уулаа. Уусныхаа дараа харин уйлчихав. Уйлсан нь түүнд ичгэвтэр биш харин ч аятай мэдрэмж төрүүллээ. Өнөөх хачин амт бүхий шингэнд татагддаг болов. Уйлахаараа уудаг байсан бол уухаараа уйлдаг болчихсон байна...

Зуршлын дараагийн зуршил "уухаараа уйлах" ажээ.

Хэдэн жил ууж байтал түүнийг тэнгэрээс дуудав. Яваад очтол тэнгэрийг чөтгөрүүд эзэгнэжээ. Энд тэндхийн зуршлуудыг цуглуулан янзын сайхан орныг бүтээн байгуулж байна гэнэ. Мань зуршлыг "тэнгэрийн орны тэргүүн уйлан дуугараач" гэдэг сонин ажилд томилжээ. Хагартлаа баярласан тэрээр уйлахыг ёстой л нэг үзүүлж өгөв. Уйлаад л байж, уйлаад л байж, бороо орж байгаа мэт уйлаад байж. Бороо бүр асгартал орж байгаа мэт уйлаад байж.... Уйлж уйлж байгаад сэрэн хартал "зуршил" гэдэг сэдвээр бичлэг хийснийх нь төлөө блогчин Бороо ном гардуулж байна гэнэ хахахаха

TigerFish-ийн хүү нь нэг удаа

2011 оны 07-р сарын 14 Нийтэлсэн TigerFish

Манай хүү гуруун настай байхдаа цэцэрлэгийнхээ АХА-д орно гээд. Аав нь л болсын хойно "ухаантай хүүтэй аав шүү" гэж хэлүүлчих санаатай өнөө вацкааны чинь толгойд баахан л юм хэлж цээжлүүллээ. Тэмцээн ч эхэллээ,  асуултанд нь ч овоо хариулаад байх шиг байнаа цаад чинь. Би яахав дээ, додигор царайтай эцэг :p Тэгээд явсаараан байгаад нэг охинтой үзүүр түрүүнд үлдлээ. Гэтэл яасан гээч....... Яааааг бэлдсэн асуулт асуудаг байшд хөтлөгч нь. Ингэж байна : "Таван хошуу малаа нэрлэнэ үү" гэж... Манай хүү хариулж байна "Морь, үхэр, хонь, ямаа, мэлхий" гэж авдиймдаа.

Бас нэг удаа үймүүлээд үгэнд орохгүй байхаар нь хүүдээ "Чи миний үгэнд орохгүй байгаа юм чинь ерөөсөө би чамд өгсөн нэрээ буцаагаад авлаа. Чи ингээд нэргүй болсон гэж мэд" гэж хэлээд гараад өгвөө.... Орой ирсэн чинь маааааш их гунигтай харцаар нүдэндээ нулимс цийлэгнүүлж байгаад "Ааваа би таны үгэнд дандаа орж байна. Миний нэрийг буцаагаад өгчих л дөө" гээд уйлсан чинь би гэж нэг гэнэн цайлган амьтан нэрийг нь буцаагаад өгчихөж билээ :p Гэхдээ тэр оройдоо миний үгэнд их сайн орсон болохоор энэ их үр дүнтэй арга байсан гэж бодоод байгаа шүү.

Тэгээд хүүхэддээ их муу юм зааж өгнөө би нээрээ. Найзуудтайгаа сууж байгаад л "Аав нь хөзрийн юу билээ?" гээд асуунгуут "Хаан" гэж хэлнэ. "Энэ дэлхийн хамгийн мундаг хүн хэн билээ?" гэхээр "Аав" гэж ирээл. Гэхдээ яахав дээ ганц ч гэсэн үнэнч фээнтэй байна гэдэг чинь сайханшдээ тиймаа :p

Гэснээс нэг юм нэмээд биччий. Манай хамтлаг тоглолтоо хийнэ гээд баахан хүмүүс цугларчихсан байсын. Найзтайгаа үүдний булан хавьд зогсоод тамхилж байхдаа "үнэн саак саак охидууд ирсэн байшүү тэ" гэж мэгээд лааг ярьжийсан чинь гэв гэнэт манай хүү "ааааваааа" гээд гүйгээд ирдиймдаа цириийн!! Бүх охидуудын анхаарал хүү болон аав 2-ын сэтгэл хөдлөм тэврэлтрүү хандаж этр хахаха. "Ахаа" гэхгүй яасын гэж загналтай биш дээ :p

Миний өгүүлэх гэж буй энэ явдал эртээ урьдын цагт буюу одоогоос таван зуугаад жилийн өмнө болсон юм. Тэр үед би төрөөгүй байсан ч гэлээ хүний нийгэм байсан л байж таарна. Ажиглаад байхад хүн амьдарч байсны ул мөр олдоод байдаг юм :p

Ард иргэд нь аз жаргалаар бялхсан эртний нэгэн бяцхан тосгонд зүү орох зайгүй үерхэж өссөн хоёр жаал өөрсдийн зохиосон жүжгээ найзууддаа үзүүлэхийн тулд тэртээд байх толгод дээр гаран өглөөнөөс орой болтол бэлтгэл сургуулилт хийх аж....Тэр жаалуудын нэгийг нь Карл, нөгөөг нь Карс гэж найзууд нь дуудна...

Цаг хугацаа ч харвасан сум мэт өнгөрч хоёр жаал эрийн цээнд хүрчээ. Улсынхаа нийслэлд байдаг хамгийн алдартай жүжгийн сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд төрсөн тосгондоо харих болтол Карл ийнхүү өгүүлрүүн: "Карс найз минь, би нутагтаа очих хүсэл алга. Намайг хүлээсэн хүн тэнд нэг ч байхгүй? Тиймээс чи харьж өөрийн театраа байгуул, харин би өөр газраас аз жаргалаа хайя даа" гэж хэлээд хоёр найз хагацаж гэнэ. Карс төрсөн нутагтаа очин театраа байгуулаад хүүхдүүд оролцсон хүүхэлдэйн жүжиг туурвидаг болов. Харин Карл хот тосгод дамжин хүмүүст ганцаарчилсан жүжгээ үзүүлж, өлөн зэлмүүн ч гэлээ жаргалтай сайхан тэнүүчилж байлаа.

Нэг бяцхан тосгонд өөрийн зохиосон жүжгээ үзүүлж байтал үзэгчдийн дунд гайхалтай сайхан бүсгүй сууж байхыг харав. Карл урьд өмнө хэзээ ч ийм үзэсгэлэнтэй бүсгүйг харж байгаагүй юмсанж. Өнөөх тосгондоо маргааш нь жүжгээ дахин үзүүлэхээр шийдэв. Хачирхалтай нь өнөөх бүсгүй нөгөөх л суудалдаа суучихсан түүний жүжгийг үзэж байв. Ахиад хэдэн өдөр тоглолоо. Ирж үзэх хүмүүсийн тоо цөөрсөөр байвч үзэсгэлэнт бүсгүй өдөр бүр ирж үзэх аж....гээд цааш нь тэр болгоныг дурьдалтай биш, ямар ч байсан Карлын хайртай бүсгүйтэйгээ танилцсан түүх иймэрхүү л байсан санагдаад байгаа юм.

Хоёр залуу хос бяцхан хүүтэй болсон бөгөөд гэвч  зохиолчийн зүгээс хүүхдэд нь хэн гэж нэр өгвөл зүгээр юмбэдээ байз? "Тони" гэдгийг тонгоруулаад "Тино" гэчихдэг ч юмуу...

Нэг өдөр бүсгүй маань Карлд: "Хайрт минь, одоо ингэж хотоос хот дамжин явахаа болиод чиний өссөн тосгонд очиж өөрсдийн театраа байгуулан, амар жимэр аж төрвөл зүгээр бус уу?" гэв. Карл ч дуртай нь аргагүй зөвшөөрөөд олон жил очоогүй нутагтаа ирж гэнэ. Тэгтэл тосгон нь өргөжин тэлээд том хот болсон байх бөгөөд харин Карс найз нь уртаас урт сахал тавин хотынхоо хамгийн алдартай хүн болсон байлаа. Түүний байгуулсан театр нь ихэд алдаршсан боловч хүн амьтны ярилцах нь Карсыг ихээхэн шуналтай, харгис хатуу зантай болсон гэх аж.

Карл эхнэртэйгээ, хүүтэйгээ, хүүгийнхээ найз нөхөдтэй нь нийлэн гоёмсог театр байгуулан өдөр бүр жүжгээ тоглож эхэллээ. Ард иргэд Карлын театрын сайхныг, жүжигчин хүүхдүүдийн хөөрхнийг ам уралдан магтах болов. Энэ бүхэн Карст таалагдсангүй. Учир нь түүний театрт ирэх үзэгчдийн тоо эрс багассанаас болж орж ирэх орлого ч байхгүй болсон атал нүдэн дээр нь Карл өсч дэвжин, алдаршиж байгаа нь үнэхээр зэвүү хүргэм байв.....

За цааш нь юу гэж солиорох уу???

Өө тийн. Нөгөө Карс чинь хорон санаатын туйлд хүрээд.... ёстой муухай гэмт хэрэг үйлдсэн нь юу гэвэл: (хүний мууд дуртай юмнууд энэ хүртэл уншиж байгаа юм биш биздээ айн?) найз Карлынхаа ухаан мэдрэлийг нь алдуулаад, юу ч санахгүй Стерлита шиг өвчтэй болгоод.... эхнэрийг нь яст мэлхий болгон цөөрөм рүү чулуудаад..... хүүгийнх нь найз охины гэзгийг нь хэзээ ч арилхааргүй муухай цэнхэр өнгөтэй болгоод.... бас нэг найзыг нь уйтгар дүүрэн цав цагаан царайтай...... аан тийм, бас нэг найзыг нь бүр нохой болгоод..... нөгөө нэгийг нь алиалагч болгож даапаалаад........ харин Карлын хүү Тиног яг сайхан алаад сүнсийг нь устгах гэж байсан чинь нэг сайхан сэтгэлтэй шидтэн гэв гэнэт гэрэл цацруулан гарч ирээд өнөөх хүүгийн сүнсийг Карсаас булаан модонд хийгээд нуучихдаг юм. Тэгээд бас....ухаан мэдрэлээ алдсан Карлын байгуулсан театрын түлхүүрийг өнөөх шидтэн чинь Карсад өгөхгүй гэсэндээ цөөрөм рүү шидчихэж гэнэ.... Ингээд миний үлгэр дууслаа. Ямар санагдав айн :p

400 жилийн дараа энэхүү үйл явдлыг Алексей Толстой үргэлжлүүлэн бичсэн бөгөөд түүний өгүүлснээр өвгөн мужаан Жузеппе ширээний хөл хийх гэж байгаад өнөөх сүнстэй модыг олоод.... нөгөө мужаан чинь олсон модноосоо айгаад найз Карло өвгөнд өгчихөж гэнэ.... Өнөөх сайхан сэтгэлтэй, эргүү өвгөн нөгөө модоороо хүүхэлдэй хийсэн чинь амь ороод. Нэгэнт амьтай юм чинь нэр өгөх хэрэг гарнаадаа. Тэгээд БураТино гээд нэрлэчихсэн гэдэг :p

Нүд, лазер, энэтхэг, таж махал, маш их хүн :p

2011 оны 03-р сарын 14 Нийтэлсэн TigerFish

Нүдээ эмчлүүлцгээе этр ккк.

Зиак шууд яриандаа ороё. Энэтхэгийн визанд орохын тулд чамд 2000$-ын аялалын чек, эсвэл банкны хуулбар хэрэгтэй. Тэрийгээ бүрдүүлээд даваа, лхагва гарагийн өглөө элчинд очиход л хангалттай. Илүү нэмэлт төлбөр огтхон ч шаардагдахгүйгээр Энэтхэг улсын 1 сарын визатай болчихно. Гэхдээ яагаад надад хагас жилийн виза дарчихсныг бурхан, элчингийн хүүхэн 2 л мэдэх байх :p

Тэгээд би жишээ нь Наран трэвэлээр бүх билетээ захиалчихсан. Хэрэв Бээжингээс Этиоп (Африкын зүүн хойно байрлах улс, анх кофе үүссэн...этр) улсруу явж байгаа онгоц бол хямд. Учир нь замдаа Делид зогсдог учир. Улаанбаатар-Бээжин-Дели-Бээжин-Улаанбаатар. Ирж очихын 1,200,000 хавьцаа л болно. (2011 оны 3-р сарын байдлаар шөөөө ккк)

Visual Aids Centre - Делигийн нилээн алдартай нүдний эмнэлэг. Энэ газартай холбогдсон байсан учир онгоцноос буугаад шууд эмнэлэгийнх нь буудал руу очив. Маргааш өглөө нь шинжилгээ өгөөд, нөгөөдөр эмчилгээндээ орваа. Эмчилгээний үргэлжлэх хугацаа ердөө 15 мин, нүд хорсож дуусах хугацаа хүн хүнд янз бүр бөгөөд минийх 1 хоног болсон бөлгөө бишээ бөглөө. Тэгтэл цуг явсан залуугийнх 2-хон цагийн дараа эдгэрчихдэг байшд. Миний хараа -6 байсан. Орой нь сайн харж байгаа ч гэлээ яг 0 бол биш байгаан. Тэгээд сэтгэл дундуур байгаагаа эмчид хэлтэл "чинийх бүрэн эдгэрээгүй байгаа, санаа зоволтгүй" гэв. Унтаж босоод өглөө бостол нүдний хорсож байсан нь хамаагүй гайгүй болчихсон, харна марна гэж бүргэд шиг л байгаа юм чинь ккк.

780$ - шинжилгээ, эмчилгээ, буудал бүгд ороод. 10-аад хоног ус хүргэж болохгүй, гараараа нухаж болохгүй. Өөр бариад байх гам байхгүй. Гадуур явахдаа хар шилтэй. 3 сарын турш дусаагуур хэрэглэж, витамин ууна. Тэрийг нь цаад эмнэлэг чинь өгчих учраас санаа зоволтгүй зүгээр мөнгөө төлчих. 30-аад мянган төгрөг л болно. Эмч бол алдартай юм байлээ. Офист нь байгаа фото зурагнууд дээр тэр эмч Далай лам, Элбэгдорж, янзан бүрийн улсын том дарга нартай авахуулчихсан.

Зиак хараа сайтай болчихлоо. Одоо гам барьж, витаминаа тогтмол уух л үлдлээ. Гэтэл нэгэнт Индия улсад "айлчилсан"-ы хэрэг юу билээ. Таж Махал үзэхгүй бол стюпид биздээ айн хэхэ. Манай эмнэлэгт нүдээ лазердуулсан 3н англи, надтай цуг явсан монгол залуу бид тав Агра хот орохоор нэг микротой залуутай ярилаа. Хүний 40-өөд мянган төгрөг тэр залууд төлсөн. 4 цаг гаруй явж хүрнэ. Таж махалд орохын тулд 30 орчим мянган төгрөгөөр билет авна. Орсон хойноо л яагаад дэлхийн гайхамшиг гэж нэрлэснийг нь хараа сайтай хүний хувьд үнээр ойлоошд гээлүү хаха.

Зиа зиа тэгээд ер нь 2 сая 5 зуу байхад болнодөө. Гол нь Таж Махал шүү дээ. Эмнэлгийн чанар манартай бол ярих юм байхгүй сайн. Гол нь л Тажшд хэхэ.

Ер нь илүү ихийг танин мэдэж, зардлаа багасгах боломж байгаа нь юу гэхээр монгол оюутнуудтай холбоо барих явдал. Эмнэлэгтэй чинь холбож өгнө, онгоцны буудлаас тосно, гадуур дэлгүүр хэсүүлнэ, энэтхэг хоол идүүлнэ, Агра хот өөрийн машинаараа хүргэж өгнө, авчирна, буцаад онгоцны буудалд чинь хүргэж өгнө. Энэ бүгд нийлээд үсрээ л 150 дойлуур болнодөө. 

За тэгээд амьдралыг чи шинэ нүдээр харна. Контакт линз, харааны шил баяртай!!! Хараа сайжирсныхаа дараа хайртай хүнээ харлаа. Цннннн.... Хэлэх үг алга. Яаж төрөхөөрөө ийм хөөрхөн болчихдог байнаа. Одоо тэгээд цоо ширтээд байждээ :p "Хаа ч явсан цуг гэж мэдээрэй" гэдэг хачин үгтэй дуу шиг "хаа ч явсан би чамайг харж байгаа шүү!" хаха.

Гэснээс гол зүйлээ мартах гэжийшд. Хөөөе сугуудаа коонтрын тэмцээн зохиоцон байдаа гэж мэгээд :p

Үнэн ДОНЖтой, төгс ТӨГӨЛДӨР үлгэр

2011 оны 01-р сарын 12 Нийтэлсэн TigerFish

Эрт урьдын цагт нэгэн дэнжид дэрсхэн өссөн гурван найз байдаг байлаа. Цаг үеийнхээ л жишгээр хип хоп хамтлаг байгуулж гэнэ. Тэд цомгийн хэмжээний буюу арав гаруй дуунууд хийчихээд тэр хотын хамгийн сайн гэсэн дуу бичлэгийн студид нэг сая зоосоор худалдах гээд очив. Зарчихаад мөр мөрөө хөөх санаатай байсан юм байх. Гэтэл захирал нь дуунуудыг нь сонсчихоод энэ хэдэн хүүхдүүдээр маш их мөнгө олж болохыг ухаараад тэдэнтэй гурван жилийн хугацаатай гэрээ хийлээ. Ганц санаа зовоож байсан асуудал нь тэдний хувцаслалт буюу имиж.... Яаж өөрчлөх вэ? Яаж мэддэгийн! Хэн өөрчлөхийн? Донжийн Төгөлдөр л байхгүй юу!

Манай имиж бүрдүүлдэг баатар маань тэд нарыг харж харж харж .... маш мэргэн санаа оллоо. "Та нар зүгээр л мандах нар шиг шав шар бол! Бүх хувцас чинь шар"...... Манай дуулдаг баатрууд гайхсандаа юу ч хэлсэнгүй дуугүй л суугаад байж. Имижмэйкэр үргэлжлүүлэн "За ерөөсөө шар байгаад хэрэггүй юм байна (хамтлагийнхан бурхандаа талархав). Бүх хувцас чинь толин байх ёстой!!!!!!"..... Хөвгүүд тэсэлгүй инээлдлээ.... Студи дээрээ очоод захирал маань нөгөө хэдийг загнаж гарлаа. "Та нар тийм мундаг хүнийг шоолоод инээлдэж байдаг ц ц ц ц" этр гээд. 

Гэсэн бас ийм юм боллоо. Гайс гээд нэг хамтлаг яг гоё ид хүчээ аваад байхдаа нөгөө донжгортой бас уулзаж гэнэ. Тэр тэдэнд ингэж хэллээ "Та нар хэсэг хугацаанд зүгээр л алга бол. Ор сураггүй байхгүй бол. Фэнүүд чинь та нарыг хайгаад монгол даяар сэнсаац болно" гэжээ. Тэгээд хамтлагийнхныг Японд байгаа хэмээн мэдээ тараагаад Хөх хот руу явуулчихаж. Нөгөө хэд чинь хэдэн сар өлсөж цангаад, турж эцээд аргаа бараад сууж байсан донжгор маань "Одоо монголдоо ир" хэмээн ашгүй зарлиг буулгав. Ирсэн чинь хахаха.... цаашаа бичих гэсэн чинь нүүр халуу оргиод байнаа.... Хамгийн инээдтэйгээр өөрсдөө төсөөл этр хаха. Тэрнээс чинь инээдтэй гээлүү кккк.

Жавка гэхдээ оргил бүтээл нь юм бишүү донжгорын хахахахахаха



ямар ч байсан бүгдэд нь ШИНЭ ЖИЛИЙН МЭНД!!! Дэлгэрэнгүй»

Яаж Санта байдаг гэдэгт итгүүлэх вэ?

2010 оны 12-р сарын 27 Нийтэлсэн TigerFish

Найз маань хүүхдүүддээ хэлж байна: "За одоо цаасан дээр хүслээ бичээд ёолкон дээрээ тавьцгаа. Санта өвөө нь захиаг чинь уншаад та нарын бэлгийг өгнө" гэж. Тэгээд хаалганы цаанаас 2 хүүгээ яахыг нь сэмээрхэн ажиглаад суусын байх. 6 настай хүү нь 8 настай ахаасаа "Санта өвөө би дугуй авмаар байна гээд бичээд өгөөч" гэж гуйтал ах нь "Өөр юм бичүүлээчээ. Аавын цалин хүрэхгүйшд".....

Тэгээд би бас хүүгээрээ захиа бичүүлээд сэмхэн уншлаа :"Санта та надад Гоку тоглоом авч өгөөрэй. Ахиад зөндөө гоё юм авч өгөөрэй. Бас зөндөө бэлэг авч өгөөрэй"............

Миний ч бас цалин хүрэхгүй шинжтэй болоод явчлаа шөө ккк


Бурхны бодол

2010 оны 11-р сарын 01 Нийтэлсэн TigerFish

Бүтэн нойртой унтаж амралгүй яасан ч их удаав дээ. Хааяа нэг зүүрмэглээд сэрэхэд л эсэн бусын хэрэг төвөг дэгдчихсэн байх юм. Өнөөхийг нь засч янзалж дуусаагүй байхад л өөр газар бас нэг юм болно...Сүүлийн үед нэг рестарт хийчээд сайхан дуг хийдэг ч юмуу гэж бодогдох боллоо. Заавал ингэж хуц уль гэж хэлүүлэн байж тэдэнд анхаарал тавиад байх хэрэг ч байна уу?

Бүтэж байгаа юм гэж алгаа нээрээ. Захиж захиж явуулахаар л шаал өөр юм яриад өөрийгөө миний оронд тавиад чалчиж өгөх юмаа тэр хэн одоо. Хэн билээ байз? Энэ олон нэрийг цээжилэх гэж үнэн төвөгөө. Ядаж байхад эд нар нээх адилхан нэр бие биедээ өгөхийг нь яана. Андуурч эндүүрэх маань ч бүр тоогоо алдлаа. Сая бас хэн билээ байз намайг Буугий гэж шаадгиймдаа хахаха. Ирэхээр нь нэг сайхан шоглоод өгнөө чамайг.

Тэгээд бас эд нар нээх өөдгүй. Анхандаа над руу хараад инээгээд л... хайр хүрэм өхөөрдөм байснаа том болохоороо танихгүй дүр эсгэж этр. Ахиж уулзахгүй юм шиг яах гэж ингэдэг байнаа...

Би нээрээ их өөрчлөгдөж байх шиг. Их л бухимдамуу болчихож.........Явж засал хийлгэдэг юм билүү?

Баяр баясгалан ягаан өнгөтэй

2010 оны 10-р сарын 25 Нийтэлсэн TigerFish

Эртээ урьдын цагаас хойш өнөөг хүртэл... Хүмүүс өөрийгөө тойруулаад гэрлэн бүрхүүлтэй, тэр нь бүдэг, тод, өнгөлөг, саарал, ягаан, ногоон гээд янз янз байдаг байлаа. Дөнгөж төрсөн хүүхдийнх хурц шар өнгөтэй байхад хөгшин улсынх харин бүдэг хөх саарал өнгөтэй аж. Хүмүүс хоорондоо инээж баясахад үе үе гэрэл нь тодрох бөгөөд уйтгар гунигтай үед нь бол тун ч бүүдгэр болно. Харин хэрэлдэж, уцаарлах, хараал хэлэх үест тэр гэрэл нь огт байхгүй болчихдог нь хачин хэрэг юм. Бурхад хүмүүсийг тэнгэрээс хардаг учраас зөвхөн гэрлээр нь л ялгадаг ажээ. Гэвч тэд өөрсдийгөө ийм гэрэлтэй гэдгээ огтхон ч мэддэггүй тул гэрэл гэгээгээ нэмэх, тодосгох талаар бодно гэж мэдээж байхгүй...

Нэгэн залуу өөрийн зөөлөн ногоовтор гэрлээр орчноо бүдэгхээн гэрэлтүүлээд, өнгөрсөн амьдралдаа харамсангуйгаар ирээдүйгээ төлөвлөн сууж байв. Хийж бүтээж байсан сайхан зүйлээ дурсахад гэрэл нь үе үе тодрох бөгөөд ирээдүйгээс ирэх зүйлсийг тааварлан бодохуйд биеэс нь хөхөвтөр туяа гараад улам бүүдийх аж.

Тэрээр нэгэн захиа бичиж суулаа. Бичиж дөнгөж эхлэв үү үгүй юу гэрэл нь тодроод эхлэв. Тодрох тусам цайвар өнгө нэмэгдэх бөгөөд залуугийн харцанд ч инээмсэглэл, зоримог байдал хоёр холилдоод....бичиж дуусаад захиагаа эвхэн халаасандаа хийгээд гадагш гарав. Гудамжаар хурдан хурдан алхлах нь нэг зүйл хийхийг яарсан, түүндээ их л итгэлтэй байгаа бололтой. Хажуугаар нь хөх, саарал, цэнхэр, хүрэн, бор гээд янз янзын л гэрэл өнгөрч байвч тэр залуугийнх шиг тийм тод, сэтгэлд зөөлхөн биш ажээ.

Тэртээ хэдэн гудамны цаана маш хурц ягаан гэрлэн бүрхүүлтэй нэгэн үзэсгэлэнт охин зогсож байв. Энэ хотод түүнээс хурц гэрэлтэй хүн байхгүй гэдгийг хэрвээ хүмүүс гэрлээ мэдэрдэг бол бүгд нэгэн дуугаар зөвшөөрөх байсан байх. Залуу түүнрүү дөхөх тусам алхаа нь удааширч, гэрэл нь бөхөж байхад, охиных тод хэвээрээ л байна. Тэгж тэгж залуу өнөөх охины өмнө зогсоход гэрэл гэж мэдэгдэхээр зүйл өөрт нь үлдсэнгүй, ягаан гэрлэн бүрхүүл дунд л зогсож байлаа.

Хармаагаа тэмтчиж байгаад өнөөх захиагаа охинд өгчихөөд хамаг хурдаараа гэрлүүгээ гүйлээ. Ягаан гэрэл тодорсон, эсвэл бүдгэрсэн эсэхийг бурхдаас өөр хэн ч мэдэхгүй. Харин өнөөх залуугийн хувьд дөнгөж төрсөн хүүхэд шиг л гэрэлтэн байна. Шүлэг бичиж, ая зохион, дэмий тэнэх шинжтэй болоод явчлаа шүү...

Хятад миний хэд дэх ЭХ ОРОН бэ?

2010 оны 10-р сарын 10 Нийтэлсэн TigerFish
Даяар монголын хэдэн фашистууд ирээд үс хусчихвий дээ хахаха Дэлгэрэнгүй»

Май чи ганц л үг хэлье!!!

2010 оны 09-р сарын 29 Нийтэлсэн TigerFish

Эрт урьдын цагт хязгааргүй их баялаг бүхий цэцэн цэлмэг ухаантай нэгэн хаан байсныг эцэг өвгөд дахин дахин дурсан байдгийг энд өгүүлхийн учир нь, эзэн хаанд маань зугаа цэнгэл, ан гөрөө хийх нь огтхон ч таалагдахаа болиод шадар түшмэд нь эзнийхээ уйтгар  гунигийг арилгах гэж түмэн янзын арга бодон толгойгоо гашилган суувч зөв шийдлийг эс олон аргаа барахын цагт гэнэт тэргүүн сайдад нэгэн мэргэн санаа орж ирснийг энд дурьдахыг хүсэн энэхүү үлгэрээ бичье хэмээн зориглотол "яван одохуй" хэмээх цахим хуудасны хүн дүрст, ганц биеэр амьдрагч, дүрэмгүй бичин дураар туурвигч иргэдийн нийтээр цуглан сархадыг зооглох ёслолд миний бие идэвхийлэн оролцож толгой юугээн эргэтэл хундаганы ёроолыг шавхсаны гор нь гарч энэхүү үлгэрийг жаргаахаас өөр аргагүй болсон гэдгээ дуулгахад нэн ичгэвтэртэйгээр барахгүй түмэн олонд хүндлэлээ алдан, төрсөн биеэ улайлгахад хүрсэн ч ичих нүүр нь элгэндээ наалдаж, элгэн хаднаас нөхрөө түлхдэг цаг үед амь зууж яваа тул нийтэлсүгэй хэмээн зориг шулуудан товчлуурыг дартал хамгийн эхний сэтгэгдлийг уншаад би юу биччихнэ энэ вэ гэж гайхашран санаа алдаад дулаан хөнжилдөө орон дуг нойрондоо дугжирсан билээ.